Хүнс үйлдвэрлэлийн технологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудын дунд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг "БИД ХҮНСЧИД" өдөрлөг 2025 оны 09 сарын 21-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тус өдөрлөг нь Хүнс үйлдвэрлэлийн технологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудын шинэ элсэгчидтэй танилцах; хамтдаа суралцах, хөгжих, нөхцөл бололцоог бүрдүүлэх зорилготой юм.
Энэхүү өдөрлөгт Хүнс үйлдвэрлэлийн технологи мэргэжлийн 4 багш, I курсын-12, II курсын-15, III курсын-8, IV курсын-18 нийт 53 оюутан оролцов.