ШУТИС нь 2018 оноос хойш үйл ажиллагаандаа MNS ISO 21001:2021 Боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны олон улсын стандартыг хэрэгжүүлж байгаатай холбогдуулан ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа сайжруулах, мэдлэг ойлголтыг баталгаажуулах зорилгоор бүрэлдэхүүн сургуулиудын дэмжих багийн гишүүдэд Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо - Шаардлага, хэрэглэх арга зүйн заавар MNS ISO 21001:2021 стандарт, болон MNS ISO 19011:2020 Менежментийн тогтолцоонд аудит явуулах заавар – стандартын сургалтыг Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт хэмжил зүйн газартай хамтран ШУТИС- дээр 2025 оны 9-р сарын 08, 09, 10-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтыг Стандарт хэмжил зүйн газрын Мэдээллийн технологи, стандартын лавлагаа, сургалтын төвийн дарга Ч.Содном нээж суралцагчдад амжилт хүслээ.
Сургалтаар:
нийт 84 дэмжих багийн гишүүд багш, ажилтнууд хамрагдаж “Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо - MNS ISO 21001:2021 стандартын мэдлэг ойлголтыг баталгаажууллаа.
Бүрэлдэхүүн сургуулиуд дотоод аудитыг хэрхэн зохион байгуулах талаар
62 ажилтан хамрагдаж гэрчилгээжив.