“Хүнсний чанар, аюулгүй байдал” мэргэжлээр суралцдаг 1-4-р курсын оюутнуудын дунд зохион байгуулж нийт 24 оюутнууд хамрагдсан. Энэхүү үйл ажиллагааг 2025 оны 11-р сарын 28-нд 14:00 цагт Т-302 тоот өрөөнд зохион байгуулсан. Уг үйл ажиллагааг БШСТ-ийн ахлах багш Г.Мөнхцацрал, “Арга билэг” клубын тэргүүлэгч ХЧАБ-ын 3-р курсын оюутан Б.Солонго нар зохион байгуулав. Үйл ажиллагааг дараах байдалтайгаар явуулав.
1. БШСТ-ийн ахлах багш Г.Мөнхцацрал “Импортын хүнс” сэдвээр оюутнуудад сургалт орсон.

2. 1-4-р курсын оюутнуудын хамтын үйл ажиллагааг дэмжих зорилгоор хооронд нь хольж, баг болгон буухиа тэмцээнийг зохион байгуулж, оноогоор дүгнэн, түрүүлсэн эрдэмтэн багш нарын номын дээжис болон ШУТИС-ийн тэмдэглэлийн дэвтэр, бал өгсөн.






3. Бүх оюутнуудын дунд АХА тэмцээнийг зохион байгуулж, түрүүлсэн оюутандаа ШУТИС-ийн брэнд цүнхийг бэлэглэсэн.


БИОТЕХНОЛОГИ, ШИМ СУДЛАЛЫН ТЭНХИМ
2025.12.09