Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлөөр ШУТИС-ийн Хүнс, Хөнгөн үйлдвэрлэл, Дизайны сургуулийн Хүнсний инженерчлэлийн тэнхимийн ХҮНС ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИ хөтөлбөр 3 дахь удаагаа, Дизайны тэнхимийн ГРАФИК ДИЗАЙН хөтөлбөр 1 дэх удаагаа тус тус 5 жилийн хугацаатай амжилттай магадлан итгэмжлүүлж, 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэрчилгээ гардан авлаа.



Хөтөлбөрөө амжилттай магадлан итгэмжлүүлсэн тэнхимийн эрдэмтэн, профессор багш нартаа баяр хүргэж, амжилт хүсье.
ХҮНС ХӨНГӨН ҮЙЛДВЭРЛЭЛ, ДИЗАЙНЫ СУРГУУЛИЙН ЗАХИРГАА