ХХК нь манай сургуультай хамтран ажиллах гэрээтэй байгууллага юм. Иймд тус компаний зүгээс манай сургуульд пиво үйлдвэрлэлийн технологийн сургалтыг явуулах хүсэлт тавьсан бөгөөд уг хүсэлтийн дагуу ШУТИС-ийн ХХҮДС-ийн Хүнсний инженерчлэлийн тэнхимийн дэд профессор О.Гансайхан тус компаний 27 ажилчдад зориулан 2 кредит багц цагийн анхан шатны сургалтыг явуулав. Сургалтыг ХИТ-ийн салбарын эрхлэгчээр батлагдсан хөтөлбөрийн дагуу лекцийн материал, гарын авлагаар ханган нэг сарын хугацаанд үргэлжлэв. Сургалтын явцад болон төгсгөлд бичгийн болон аман сорил, шалгалт авч зохих үнэлгээг үндэслэн ХХҮДС-ийн захирал гарын үсэг бүхий сертификатыг дурсгалын зүйлсийн хамт гардуулав.



