ХХҮДС-ийн бакалаврын оюутнуудын “Эрдэм шинжилгээний бага хурал - 2026” амжилттай болж өндөрлөлөө
Nyamaa-Odser

ХХҮДС-ийн бакалаврын оюутнуудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Эрдэм шинжилгээний бага хурал - 2026” ШУТИС-ийн Төв номын сангийн 604 тоот танхимд 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Тус хуралд тэнхим тус бүрээс шалгарсан шилдэг найман илтгэл хэлэлцэгдсэн бөгөөд дараах оюутнууд шилдгээр шалгарлаа. Үүнд:

  • Тэргүүн байр: Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн тэнхим (ХҮТИТ)-ийн Текстилийн инженерчлэл хөтөлбөрийн 3-р курсийн оюутан П.Цэнд-Аюуш, П.Ирмүүн нар “Хаягдал цааснаас био задрал бүхий үрсэлгээний сав гарган авах судалгаа” сэдвээр (Удирдагч: Доктор (Ph.D), дэд профессор Р.Мядагмаа) шалгарч, Өргөмжлөл, мөнгөн шагнал;
  • Дэд байр: Биотехнологи, шим судлалын тэнхим (БШСТ)-ийн Хүнсний чанар, аюулгүй байдал хөтөлбөрийн 4-р курсийн оюутан Б.Энхзаяа “Лактоз задлагч дрожжийг ашиглан биобэлдмэл гарган авах микробиологийн судалгаа” сэдвээр (Удирдагч: Доктор (Sc.D), дэд профессор С.Дэлгэрмаа) шалгарч, Өргөмжлөл, мөнгөн шагнал;
  • Гутгаар байр: Хүнсний инженерчлэлийн тэнхим (ХИТ)-ийн Хүнс үйлдвэрлэлийн технологи хөтөлбөрийн 3-р курсийн оюутан Д.Азжаргал, Х.Ариунзаяа, Б.Ундармаа нар “Эх орны шинэ ургацын буудайн физик-технологийн шинж чанар, химийн найрлагын судалгаа” сэдвээр (Удирдагч: Доктор (Ph.D), дэд профессор Я.Алтанцэцэг, Магистр (M.Sc), ахлах багш Ц.Минжмаа) шалгарч, Өргөмжлөл,  мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.

 

 

Тус эрдэм шинжилгээний хурлын шүүгчдийн бүрэлдэхүүнд ХИТ-ийн эрхлэгч О.Гансайхан /доктор (Ph.D), дэд профессор/, БШСТ-ийн дэд профессор Ц.Зууннаст /доктор (Ph.D)/, ХҮТИТ-ийн дэд профессор  Б.Баярцэцэг /доктор (Ph.D), дэд профессор / нар ажиллалаа.

Энэхүү оюутны эрдэм шинжилгээний хурлын ивээн тэтгэгчээр “Санжайн хишиг” ХХК-ийн “Увидасу” брэнд хамтран ажиллалаа.

Хуралд мэдлэг чадвар, оюун ухаанаа сорин оролцсон нийт оюутан залуустаа сурлагын өндөр амжилт хүсье. Мөн оюутнуудаа чиглүүлэн удирдсан эрдэмтэн багш нар, шүүгчид, бүх талын дэмжлэг үзүүлсэн ХХҮДС-ийн захиргаа болон ивээн тэтгэгч “Санжайн хишиг” ХХК-ийн хамт олонд гүн талархал илэрхийлье.

Зохион байгуулах комисс