ХХҮДС-ийн ахисан түвшний оюутнуудын “Эрдэм шинжилгээний бага хурал - 2026” амжилттай болж өндөрлөлөө
Nyamaa-Odser

ХХҮДС -ийн ахисан түвшний (магистрант, докторант) оюутнуудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Эрдэм шинжилгээний бага хурал – 2026” ШУТИС-ийн Төв номын сангийн 604 тоот танхимд 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Тус хуралд тэнхим тус бүрээс шалгарсан шилдэг судлаач оюутнууд эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнгээ хэлэлцүүлснээс дараах оюутнууд шилдгээр шалгарлаа. Үүнд:

  • Тэргүүн байр: Хувцасны дизайн хөтөлбөрийн магистрант Б.Номин-Эрдэнэ “Баруун монголчуудын хувцасны хэв шинжийн судалгаа, дизайны шийдэл (XX зууны үеийн Дөрвөд эхнэр хувцасны жишээн дээр)” сэдвээр (Удирдагч: Доктор (Ph.D), дэд профессор М.Баяр,  Магистр (M.Sc) П.Болормаа) шалгарч, Өргөмжлөл, мөнгөн шагнал;
  • Дэд байр: Мод боловсруулах үйлдвэрлэлийн технологи хөтөлбөрийн магистрант С.Одбаяр “Өмхөрсөн шинэсэн (Larix sibirica Ldb.) шахмал хавтан үйлдвэрлэх технологийн судалгаа, боловсруулалт” сэдвээр (Удирдагч: Доктор (Ph.D) А.Тунгалаг) шалгарч, Өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.

Мөн “Бичвэрийн үг хоорондын зайн өөрчлөлтөөс хамааруулан унших үйл явцын загваруудыг судалсан нь” сэдвээр амжилттай оролцсон ХҮТИТ-ийн докторант Б.Баянжаргал "Шима Сейки" сургалтын төвийн нэрэмжит шагнал хүртлээ.

Энэхүү эрдэм шинжилгээний хурлын шүүгчдийн бүрэлдэхүүнд “Шима Сейки” сургалтын төвийн захирал Д.Энхтуяа /шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор/, ХИТ-ийн профессор Я.Алтанцэцэг /доктор (Ph.D), дэд профессор/ болон ХХҮДС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Г.Солонго /доктор (Ph.D)/  нар ажиллалаа.

Хуралд оюун ухаан, мэдлэг чадвараа сорин оролцсон нийт судлаач оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье. Мөн оюутнуудаа чиглүүлэн удирдсан эрдэмтэн багш нар, шүүгчид болон хурлыг ивээн тэтгэж, хамтран ажилласан “Увидасу брэнд” ХХК болон “Шима Сейки” сургалтын төвийн хамт олонд гүн талархал илэрхийлье.