ШУТИС-ийн оюутны “ЭРДМИЙН XXV ИХ ЧУУЛГАН” -д амжилттай оролцлоо.
Nyamaa-Odser

ШУТИС-ийн оюутны “ЭРДМИЙН XXV ИХ ЧУУЛГАН” 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ШУТТ Номын сангийн 604 тоот танхимд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус хуралд салбар сургуулиудын нийт 42 бакалавр оюутан эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлж, судалгааны ажлынхаа үр дүнг танилцуулан, мэдлэг туршлагаа бусадтай хуваалцаж, багш нараас үнэтэй зөвлөгөө авлаа.


Энэ удаагийн хуралд ХХҮДС-ийн “Текстилийн инженерчлэл” хөтөлбөрийн III курсийн оюутан П.Ирмүүн, П.Цэнд-Аюуш нар “Хаягдал цааснаас био задралтай үрсэлгээний сав гарган авах судалгаа” (Удирдагч багш: Р.Мядагмаа /док, дэд проф/) сэдвээр оролцож, тэргүүн байр эзэллээ.
Оюутнууддаа халуун баяр хүргэж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсье.