ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох, мэдээлэл өгөх зорилгоор орон нутаг, нийслэлд хаврын улиралд боловсролын үзэсгэлэн экспо өргөнөөр зохион байгуулагддаг уламжлалтай. Эдгээр боловсролын үзэсгэлэнд ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд өөр өөрийн мэргэжил хөтөлбөрийн танилцуулга хийж сурагчдад мэдээлэл зөвөлгөө өгдөг ба энэ удаа Төв аймгийн боловсролын үзэсгэлэнд ХХҮДС-ийн багш нар амжилттай оролцлоо.
4 сарын 5-нд Төв аймгийн Боловсрол экспо-2026 суралцагчдад боловсролын чиг баримжаа олгох, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэх, багш, эцэг эхчүүдэд бодит мэдээлэл хүргэхээс гадна төрийн байгууллага, дотоод гадаадын их дээд сургууль, олон удсын боловсролын байгууллага, боловсролын зуучлалын төвүүд, мэргэжлийн боловсролын байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор зохион байгуулагдаж ХХҮДС-ийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн тэнхмийн ахлах багш Р.Юмжирмаа оролцож танилцуулга сурталчилгаа хийв.


Сургууль хөтөлбөрийнхөө талаар ЕБС төгсөгчдөд мэдээлэл өгсөн багш нартаа баярлалаа.