Биотехнологи шим судлалын тэнхимийн оюутнууд сургалтын анги танхим, лабораториудад их цэвэрлэгээ хийв.
Nyamaa-Odser

Цэвэрлэгээ хийсэн огноо: 2026.04.16   14.40-16.15 РМ

Цэвэрлэгээ хийсэн өрөө: ШУТИС, Т-302 тоот. Оролцсон оюутнууд: ХЧАБ-III, 10 оюутан

Удирдсан зөвлөх багш: Г.Төрмөнх.

Хийсэн цэвэрлэгээ: 

- Номын тавиурыг цэгцэлж, доторх дипломны ажлуудыг I-137 тоотод зөөвөрлөн байрлуулсан

- Цонх, зураг, тавилганы тоосыг арчиж, шал угаасан

Хоол зүй, шим судлалын 1 болон 4 дүгээр курсын 9 оюутан 437 тоот анги, 537 тоот багш нарын өрөөг цэвэрлэв /Зөвлөх багш доктор Ц.Зууннаст, Г.Солонго/.

ШУТИС-ийн ХХҮДС-ийн БШС тэнхимийн харьяа 1-137, 1-136 болон дээжний өрөөнүүдэд ХЧАБ хөтөлбөрийн 1-р ангийн нийт 19 оюутнууд их цэвэрлэгээ хийлээ. Зөвлөх багш доктор Х.Мөнхзаяа.

Энэ хичээлийн хаврын улиралд хийгдсэн цэвэрлэгээний ажилд ХЧАБ-2 курсын 11 оюутнууд нэгдэн оролцлоо. Цэвэрлэгээ хийх ангиуд 1-136 ба Т-105 лаборатори байв. Зөвлөх багш С.Энх-Ундраа.

1-136 ангийн цэвэрлэх үед олон тооны наалдсан бохь таарсан. Бүгдийг хусаж арилгасан. Дараа нь лабораторийг цэвэрлэсэн.

Биотехнологи мэргэжлийн 2-р курс, 4-р курсын нийт 24 оюутан Т-504 лабораторийн 3 рөөөг цэвэрлэсэн болно /2026.04.17-ны өдөр/. Зөвлөх багш доктор Д.Соёл.

Микробиологи хөтөлбөрийн 1-р курс /зөвлөх багш доктор Г.Мөнхцацрал/, 2-р курс /зөвлөх багш доктор С.Дэлгэрмаа/ нийт 20 оюутан 1-р барйны 4 давхрын коридор, 1-436, 1-437 тоот өрөө, лабораторийг цэвэрлэв /2026.04.15-ны өдөр/.

Тус ажлыг зохион байгуулж, сургалтын орчныг сайжруулахад хувь нэмэр оруулсан оюутнууд, зөвлөх багш нартаа талархал илэрхийлье. Оюутнууд анги танхим, лабораторийн орчныг цэвэрлэж, эмх цэгцтэй болгосноор хичээл сургалтын таатай нөхцөл бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой.

ХҮНС, ХӨНГӨН ҮЙЛДВЭРЛЭЛ, ДИЗАЙНЫ СУРГУУЛЬ

БИОТЕХНОЛОГИ, ШИМ СУДЛАЛЫН ТЭНХИМ