ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын эрдэм шинжилгээ, инновацын хурлаар хэлэлцүүлж шалгарсан шилдэг судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүлэх, сурталчлах, харилцан хамтран ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх зорилготой “Эрдмийн чуулган-2026” магистр, доктор оюутны эрдэм шинжилгээ, инновацын хурал 2026 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Эрдэм шинжилгээ, инновацын хурал “Инженер, техникийн ухаан”, “Хэрэглээний шинжлэх ухаан”, “Нийгэм, хүмүүнлэг, дизайн” чиглэлээр 4 салбар хуралдаан зохион байгуулагдаж, хуралд 30 магистрант, 18 докторант судалгааны ажлаа хэлэлцүүлэв.
Нийгэм, хүмүүнлэг, дизайн салбарт ХХҮДС-ийн Докторант Б.Баянжаргал дэд байр эзлэв.
https://www.must.edu.mn/mn/news/12414

Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү “Эрдмийн чуулган-2026”-г нээж нийт судлаач нарт болон хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэж үг хэлэв. Тус хурлын зочин илтгэлийг Эрдэм шинжилгээ, технологи хөгжүүлэлтийн албаны дарга доктор (Ph.D) Ц.Цоггэрэл “Газар хөдлөлт инженерчлэлийн судалгаа хөгжүүлэлтийн асуудалд” сэдвээр уншив. Мөн хурлын хаалтын үйл ажиллагаанд Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор Р.Бадмаанямбуу оролцож залуу судлаачдад эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг хэрхэн үйлдвэрлэлтэй уялдуулах талаар зөвлөгөө өгч, цаашдын судалгааны ажилд нь амжилт хүсэв.
Эрдэм шинжилгээ, инновацын хурлын шилдэг өгүүлэл шалгаруулах комиссын дарга, гишүүнээр Ахисан түвшний сургуулийн захирал доктор (Ph.D), профессор И.Цэрэн-Онолт, МИТС-ийн профессор доктор (Ph.D) Х.Батбаяр, БАС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор (Ph.D), Г.Адъяажав, ХШУС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор (Ph,D) Х.Отгондорж, МХТС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор (Ph.D), дэд профессор Х.Загарзүсэм, Эрдэм шинжилгээ, технологи хөгжүүлэлтийн албаны дарга доктор (Ph.D) Ц.Цоггэрэл, Ахисан түвшний сургуулийн зөвлөх профессор доктор (Ph.D), профессор Ч.Мангалжалав, ХХҮДС-ийн БШСТ-ийн дэд профессор доктор (Ph.D) Д.Соёл, Нээлттэй боловсролын хүрээлэнгийн захирал доктор (Ph.D), профессор Д.Ганбат, Ахисан түвшний сургуулийн дэд профессор доктор (Ph.D), дэд профессор Н.Мөнхөө, ГХС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор (Ph.D) Э.Чимэдлхам , МС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор (Ph.D), дэд профессор Б.Оюунтунгалаг нар ажиллав.