“Витафит Милк” ХХК-ийн инженер техникийн 4 ажилтан ХХҮДС-ийн Хүнсний инженерчлэлийн тэнхимийн Хүнсний үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмж мэргэжлийн зэргийн бус сургалтанд 4 улирал хамрагдан нийт 30 кредит цуглуулж, 2026.06.18-ны өдөр гэрчилгээг гардан авлаа. Зэргийн бус сургалтын гэрчилгээ гардуулахад ХХҮДС-ийн захирал Н.Ганзориг, СЧА-ны дарга П.Булга, “Витафит Милк” ХХК-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал Л.Наранхүү, Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийн захирал, МУ-ын гавьяат багш Ж.Туяацэцэг, Хүнсний инженерчлэлийн тэнхимийн хамт олон оролцлоо.



