Олон улсын хөдөлмөрийн байгууллага ШУТИС-тай хамтран зохион байгуулсан “Цалинтай дадлагажигч” хөтөлбөрын хүрээнд ШУТИС-ийн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн “Текстилийн инженерчлэл” хөтөлбөрийн магистр, бакалаврын оюутнууд амжилттай үйлдвэрийн дадлагын ажлаа гүйцэтгэлээ.
Үндэсний үйлдвэрлэгч Сор кашемир ХХК, Гоёл кашемир ХХК, Байгал кашемир ХХК, Капродора ХХК, Дэгдүнэ кашемир ХХК зэрэг үйлдвэрүүдэд Текстилийн инженерчлэл хөтөлбөрийн оюутнууд 1 сарын хугацаатай дадлагаа амжилттай хийж дуусгалаа.
ШУТИС-ийн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайн сургууль нь уг хөтөлбөрийг ОУХБ-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, БНСУ-ын Засгийн газрын санхүүжилттэй ОУХБ-ын Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл (YEPP) төслөөс санхүүжилттэйгээр хэрэгжүүлсэн.
ОУХБ нь 2026 оны 08 сарын 25-ны өдөр буюу Монголын залуучуудын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан “Залуучуудын зохистой хөдөлмөр, хөдөлмөрлөх эрх” сургалтанд ШУТИС-ийн багш, дадлагажигч оюутнуудыг хамруулж, их сургууль төгсөлтийн дараах үйлдвэрийн ажлын байранд нэн тэргүүн мэдэж сурсан байх дараах мэдлэг, чадварыг нь дээшлүүллээ. Үүнд:




