“Нэхмэлийн үйлдвэрийн технологи”хөтөлбөрийн магистр оюутнууд Киотогийн Олон улсын зуны сургалтын шилдэг илтгэгчид боллоо.
Японы Киотогийн технологийн их сургуулийн “The KIT Fiber & Textile Summer School 2026” зуны сургалт 07 сарын 27-ноос 08сарын 03-ны хооронд амжилттай болж өндөрлөлөө. Уг олон улсын зуны сургалтанд Япон, Монгол, Турк, Тайланд, Солонгос, Швед, Словен, Энэтхэг. Хонгконг, Панам, Мексик зэрэг 11 улсын текстилийн чиглэлээр суралцагч 26 оюутан оролцсон.



ШУТИС-ийн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийг төлөөлж, Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэл тэнхимийн Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи хөтөлбөрийн магистрант А.Болорчимэг, М.Итгэл, Дизайны тэнхмийн докторант Ж.Өнөржаргал нар зуны сургалтанд хамрагдав.
А.Болорчимэг, М.Итгэл нар биополимерын лабораторид хийсэн туршилтын үр дүнгээр Microwave-assisted synthesis of PLLA аnd Ideas for utilizing PLLA in our country” сэдэвт илтгэлээр бэлтгэн танилцуулж, оролцогчдын дундаас “Шилдэг илтгэл”-ээр шалгарсан болно.
Киотогийн олон улсын зуны сургалтанд амжилттай хамрагдан, судалгаа ажлаа амжилттай хийсэн магистр, доктор оюутнуудынхаа цаашдын сурлага, судалгааны ажилд өндөр амжилт хүсье.
Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэл тэнхим