“АРГА БИЛЭГ” КЛУБЫН ГИШҮҮДИЙН УУЛЗАЛТ БОЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ШИНЭЧИЛСЭН ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦЛЭЭ
Nyamaa-Odser

2026 оны 10 дугаар сарын 20

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Хүнс, Хөнгөн үйлдвэрлэл, Дизайны сургуулийн дэргэдэх “Арга билэг” мэргэжлийн клуб 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гишүүдийн уулзалтыг зохион байгуулж, клубын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн чиглэл болон 2026–2027 оны хичээлийн жилийн намрын улиралд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ.

Уулзалтад клубын нийт 67 гишүүнээс 51 гишүүн оролцож, ирц 76.1 хувьтай байв.

 

Уулзалтын үеэр клубын ахлагч Г.Уянга клубын шинэчилсэн лого, алсын хараа, зорилго, зорилт, үйл ажиллагааны үндсэн чиглэл болон цаашдын хөгжлийн төлөвлөгөөг танилцууллаа. Түүнчлэн клубын дотоод зохион байгуулалтыг боловсронгуй болгох, гишүүдийн оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор нарийн бичиг, урлаг, спорт, нийгэм-хүмүүжил, санхүүгийн чиглэлээр ажиллах албадын ахлагч, гишүүдийг шинэчлэн сонгож, оролцогчдын 100 хувийн саналаар баталлаа.

2026–2027 оны хичээлийн жилийн намрын улиралд оюутнуудын мэргэжлийн мэдлэг, хувь хүний хөгжил, нийгмийн идэвх, хамтын ажиллагааг дэмжих хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөв. Үүнд:

  • “Нөхөн үржихүйн эрүүл мэнд ба гэр бүл төлөвлөлт” сэдэвт сургалт, семинар;
  • Орчны цэвэрлэгээ, сайн дурын үйл ажиллагаа;
  • “Эрдэм шинжилгээний өгүүлэл хэрхэн бичих вэ?” сэдэвт семинар;
  •  
  • Элсэгчийн аварга шалгаруулах тэмцээн болон ШУТИС-ийн спортын наадамд оролцох;
  • ХХҮДС-ийн урлагийн наадамд оролцох.
  • Мөн гишүүдийн санал, санаачилгад үндэслэн хүнсний чанар, аюулгүй байдлын чиглэлээр төгсөж, мэргэжлээрээ амжилттай ажиллаж буй төгсөгчидтэй уулзалт зохион байгуулах, хүнсний болон хөнгөн үйлдвэрийн байгууллагуудтай танилцах аялал, дадлагын үйл ажиллагааг холбогдох тэнхимтэй хамтран хэрэгжүүлэхээр хэлэлцлээ.

    Түүнчлэн “Хүнсний чанар, аюулгүй байдал” мэргэжлийн ач холбогдол, нийгэмд гүйцэтгэх үүргийг олон нийтэд сурталчлан таниулах, ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад зориулсан мэргэжил сурталчлах өдөрлөг зохион байгуулах, цахим мэдээлэл, танин мэдэхүйн контент бэлтгэх чиглэлээр гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх санал гаргав.

    Уулзалтаар ШУТИС-ийн хэмжээний мэргэжлийн клубын үйл ажиллагааны онцлог, идэвхтэй оролцсон оюутнуудад кредитийн урамшуулал олгох журамтай холбоотой асуудлыг танилцуулж, гишүүдийн оролцоо, үйл ажиллагааны цагийн бүртгэлийг тогтмол хөтлөх шаардлагыг онцоллоо.

  •  

    “Арга билэг” клуб нь оюутнуудын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, багаар ажиллах, манлайлах, нийгмийн хариуцлагатай иргэн болон төлөвшихөд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн уялдаа холбоог бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахаар зорьж байна.

     

    АРГА БИЛИГ ОЮУТНЫ КЛУБ

    БИОТЕХНОЛОГИ, ШИМ СУДЛАЛЫН ТЭНХИМ