ШУТИС-ийн ХХҮДС-ийн “Текстилийн инженерчлэл” хөтөлбөрийн “Eco wool-smart textile” клубийн ахлагч Г.Номин-Эрдэнэ “SPARK-UB STARTUP TOWN” хакатонд тус сургуулийн багш Р.Мядагмаагийн удирдлаган дор оролцож, “CHAMELEON” багийнхантайгаа хамтран II байрт шалгарлаа. Тэдний “Adaptive AI Tutor” төсөл 2 сая төгрөгийн шагнал хүртэв.


“Adaptive AI Tutor” нь суралцагч бүрийн мэдлэгийн түвшин, хэрэгцээнд тохируулан сургалтын агуулга, заах арга барилаа өөрчилдөг, хиймэл оюун ухаанд суурилсан багшийн систем юм. Хамелеон орчиндоо тохирон өнгөө хувиргадаг шиг тэдний шийдэл ч суралцагч бүрт дасан зохицдог.
Хакатоныг Нийслэлийн Бизнес, инновацын газар БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн яам (MSS), Солонгосын Стартап, энтрепренер хөгжлийн хүрээлэн (KISED)-тэй хамтран 2026 оны 10 дугаар сарын 17-18-нд ШУТИС
“Adaptive AI Tutor” нь суралцагч бүрийн мэдлэгийн түвшин, хэрэгцээнд тохируулан сургалтын агуулга, заах арга барилаа өөрчилдөг, хиймэл оюун ухаанд суурилсан багшийн систем юм. Хамелеон орчиндоо тохирон өнгөө хувиргадаг шиг тэдний шийдэл ч суралцагч бүрт дасан зохицдог.
Хакатоныг Нийслэлийн Бизнес, инновацын газар БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн яам (MSS), Солонгосын Стартап, энтрепренер хөгжлийн хүрээлэн (KISED)-тэй хамтран 2026 оны 10 дугаар сарын 17-18-нд ШУТИС-ийн 8 дугаар байранд зохион байгууллаа. Эхний өдөр оролцогчид сургалтад хамрагдаж, санаагаа 60 секундийн илтгэлээр (pitch) танилцуулан багаа бүрдүүлсэн.
