“AGRO-FOREST HACKATHON 2026” УРАЛДААНД ОЮУТНУУД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Nyamaa-Odser

Энэхүү уралдаан нь 2026 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдлаа. Тус уралдаан нь Монгол Улсын Засгийн газрын Ойн газар болон бусад хамтрагч байгууллагуудын оролцоотойгоор, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд агро-ойн салбарыг хөгжүүлэх шинэлэг санаануудыг дэмжих зорилгоор зохион байгуулагдав.

Тус тэмцээнд Монгол Улсын дараах 4 томоохон их сургуулийн 13 өөр хөтөлбөрийн оюутан, залуусын төлөөлөл бүхий нийт 10 баг хурд хүч, мэдлэг чадвараа уралдуулан оролцлоо.

БШСТ-ийн ОЮУТНЫ IB клубын тэргүүн, Микробиологи хөтөлбөрийн 3-р курсын оюутан Анхтуяа ахлагчтай “IB EVERGREEN” баг амжилттай оролцож, хоёрдугаар байр эзэлсэн.

Уралдаанд амжилттай оролцсон оюутнуудад талархал илэрхийлье.

Линкээр орж бүтээлтэй танилцана уу.

https://agroforest.vercel.app/