“ЦЭВЭР ОРЧИНД СУРАЛЦЪЯ” ИХ ЦЭВЭРЛЭГЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ШУТИС-ийн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн Биотехнологи, шим судлалын тэнхим, IB оюутны клубээс улирал бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Цэвэр орчинд суралцъя” их цэвэрлэгээний үйл ажиллагааг 2026 оны 10-р сарын 4-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагаа нь оюутнуудын сурч, хөгжих орчны цэвэр цэмцгэр, эрүүл ахуйн шаардлага хангасан байдлыг хангах, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг хайрлан хамгаалах, оюутнуудын хамтын ажиллагаа, нийгмийн хариуцлага, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх зорилготой юм.
Их цэвэрлэгээнд IB оюутны клубийн гишүүдээс гадна Биотехнологи, шим судлалын тэнхим (БШСТ), Хүнсний инженерчлэлийн тэнхим (ХИТ)-ийн II дамжааны оюутнууд идэвх санаачилгатай оролцлоо.
Оюутнууд сургалтын 1-436, 1-437, 1-136, 1-137, Т-504, Т-105, 1-300 тоот лекц, семинар, лабораторийн анги танхим болон өрөөнүүдэд их цэвэрлэгээ хийж, шал, ширээ, сандал болон бусад эд хогшлыг угааж, цэвэрлэн сургалтын орчны эмх цэгц, цэвэр цэмцгэр байдлыг сайжрууллаа.
“Цэвэр орчинд суралцъя” үйл ажиллагаа нь оюутнуудыг зөвхөн мэдлэг, ур чадвар эзэмшихээс гадна хамт олонч байдал, хөдөлмөрч зан чанар, хариуцлагатай хандлагад суралцуулах ач холбогдолтой уламжлалт ажил юм.
Цаашид энэхүү сайн үйлсийн санаачилгыг тогтмол үргэлжлүүлж, оюутан бүрийн оролцоотойгоор эрүүл, аюулгүй, тав тухтай сургалтын орчныг бүрдүүлэхэд анхааран ажиллах болно.
Их цэвэрлэгээнд идэвх санаачилгатай оролцсон IB оюутны клубийн гишүүд болон БШСТ, ХИТ-ийн II дамжааны нийт оюутнууддаа талархал илэрхийлье!
ЦЭВЭР ОРЧИН – ЭРҮҮЛ СУРАЛЦАХ ОРЧИН – БИДНИЙ ХАМТЫН ХАРИУЦЛАГА!






Биотехнологи, шим судлалын тэнхим