“Бялуу урлаачид“ ур чадварын тэмцээнд оролцов /2025-04-19/
Nyamaa-Odser

Хүнсний манлай үйлдвэр Жүр-Үр ХХК-аас бүх нэгж хэсгүүд, орон нутгийн салбарын бялуу үйлдвэрлэлийн ажилтнуудын дунд зохион байгуулсан Бялуу урлаачид ур чадварын тэмцээнд Хүнс үйлдвэрлэлийн технологи хөтөлбөрийн 3-р ангийн 6 оюутан (ШУТИС-1 баг: Б.Мишээл, Б.Тэлмэнсайхан, А.Пүрэвсүрэн; ШУТИС-2 баг: А.Номин, Ж.Хишигбаяр, Г.Анударь) урилгаар оролцож, бялуу урлаачдын ур чадвар, туршлагаас суралцав. Мөн багш Э.Энхцэцэг, Ц.Минжмаа нар уг мэргэжлийн тэмцээний шүүгчээр ажиллаж, шилдэг бялуу урлаачдыг тодрууллаа.

Хүнс үйлдвэрлэлийн технологи хөтөлбөрийн 3-р ангийн оюутнууд маань анх удаа боловч мэргэжлийн бялуу үйлдвэрлэгчдээс огт дутахгүй гоёмсог чимэглэсэн юм. 

"Кино урлаг" сэдэвт гэрийн даалгаварт урласан бялуу

"Шинэ жил" сэдэвт ганцаарчилсан даалгаварт урласан бялуу

LATEST NEWS

news


MORE NEWS