Инженерийн шилдэг шийдэл бүхий дипломын төслийн уралдаанд амжилттай оролцлоо.
Nyamaa-Odser

Инженерийн шилдэг шийдэл бүхий дипломын төслийн уралдаанд “Лактоз задлагч дрожжийн биобэлдмэл гарган авах микробиологийн судалгаа” сэдэвт бүтээл Гутгаар байр эзэллээ

Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн Хүнс, Хөнгөн Үйлдвэрлэл, Дизайны сургуулийн Хүнсний чанар, аюулгүй байдал хөтөлбөрийн төгсөгч Б.Энхзаяа нь “Инженерийн шилдэг шийдэл бүхий дипломын төслийн уралдаан”-д амжилттай оролцож, мэдлэг чадвар, бүтээлч сэтгэлгээ, судалгаа шинжилгээний ажлын үр дүнгээ өндөр түвшинд танилцуулсанд халуун баяр хүргэе.

Түүний “Лактоз задлагч дрожжийн биобэлдмэл гарган авах микробиологийн судалгаа” сэдэвт дипломын төсөл нь шинэлэг санаа, судалгааны ач холбогдол, практик хэрэглээний боломжийг хослуулсан бүтээл болж, мэргэжлийн комиссын үнэлгээ болон оролцогчдын анхаарлыг татсан онцлох ажлуудын нэг байлаа.

Энэхүү амжилт нь суралцах хугацааны уйгагүй хөдөлмөр, тууштай суралцсан хичээл зүтгэлийн үр дүн төдийгүй, түүнийг удирдан чиглүүлж зөвлөн тусалж ажилласан эрдэм шинжилгээний удирдагч, зөвлөх багш, Биотехнологи, шим тэжээлийн тэнхимийн нийт багш ажилтны хамтын хөдөлмөрийн үр дүн юм.

Нийт төгсөгчдийн бүтээлүүдээс амжилттай өрсөлдөн оролцож, сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөсөн Б.Энхзаяадаа цаашдын эрдэм шинжилгээ, судалгаа, ажил хөдөлмөрийн замналд нь өндөр амжилт, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Мэдлэгээрээ манлайлж, чанараар үнэлэгдэн, амжилтаар дүүрэн ирээдүйг бүтээх болтугай!

 

 

Биотехнологи, шим тэжээлийн тэнхимийн хамт олон