Монгол улсын ноос ноолуурын салбарт тулгамдаж буй асуудлуудыг уламжлалт бус, технологитой хослуулан хамтдаа шийдэхэд залуучуудын оролцоог идэвхижүүлэх зорилготой “Ноос Ноолуур + Мэдээлэл, харилцаа холбооны технологи” сэдэвт “Startup Weekend” хөтөлбөрийг Стартап Монголиа, Uniterra WUSC Монголиа, Монголын Ноос Ноолуурын Холбоо хамтран зохион байгууллаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлсэн. Үүнд:
Энэ үйл ажиллагаанд ШУТИС, ХААИС-ийн төгсөгчид, оюутнууд болон бусад их сургуулийн оюутнууд, төрөл бүрийн салбарт ажиллаж буй залуучуудаас бүрдсэн 9 баг оролцлоо. Оролцогчидод боломжит санаагаа бодит бизнес болгох төслийг 54 цагт багтаан боловсруулах даалгавар өгөгдсөн. Тэд цаашид үйлдвэр аж ахуйн газрууд хэрэгжүүлэх боломжтой маш сонирхолтой саналуудыг дэвшүүлснийг шүүгчид өндрөөр үнэлж байлаа. Богино хугацаанд хөрөнгө оруулалтаа эргэн нөхөх боломжтой ноос ноолуураар үйлдвэрлэсэн “оффис коллекц” гаргасан ШУТИС-ийн ҮТС-ийн төгсөгчид, оюутнуудын “MUST” баг түрүүлж Стартап Монголиа байгууллагаас хэрэгжүүлдэг Pre-Accelerator хөтөлбөрт оролцох эрхээр шагнагдлаа. Мөн шүүгчдийн бүрэлдэхүүнд ажилласан ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Эвсэг ХХК-ийн захирал Г. Бат түрүүлсэн багийн оюутнуудыг компанидаа урьж цаашид хамтарч ажиллахаа мэдэгдсэн.

Шилдэгээр шалгарсан MUST багийн гишүүд (ШУТИС-ийн ҮТС-ийн оюутан Номинзул,
Нямлхагва, Одончимэг (төгсөгч), Дэлгэрдалай), бүтээлийн танидцуулга
Сургалт амжилттай зохион байгууллаа.
“Нэхмэлийн үйлдвэрийн технологи”хөтөлбөрийн магистр оюутнууд Киотогийн Олон улсын зуны сургалтын шилдэг илтгэгчид боллоо.
ХХҮДС-ийн багш, судлаачид Япон улсын сургуулиудад зэргийн бус сургалтанд амжилттай хамрагдлаа
Европын холбооны 101129094-ERASMUS-EDU-2023-CBHE дугаартай “Монгол дахь насан туршийн боловсрол; Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдал (3L4MOHS)” төслийн хаалтын хурал зохион байгуулагдав.
Хүнс, Хөнгөн үйлдвэрлэл, Дизайны сургууль ийн оюутнуудын цалинтай дадлагажих хөтөлбөр эхэллээ.