ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургууль болон Компьютер график дизайны оюутнуудын WHIZZ клубээс жил бүр улсын хэмжээнд зохион байгуулдаг “АЛТАН ХУЛГАНА 2017” дизайны экспо наадмыг 2017 оны 05-р сарын 06, 07-ны өдрүүдэд ХҮННҮ МОЛЛ–д СУИС, “Бид монгол агуулга” ТББ-тай хамтран зохион байгууллаа.
Энэ жилийн наадмын онцлог нь “Дизайны тулгамдсан асуудал” сэдэвтэй эрдэм шинжилгээний хурал, “Бидний соёл” сэдэвтэйгээр дизайны шилдэг бүтээлийн уралдаан, ДИЗАЙНЫ ЭКСПО байлаа.


Мөн уг наадамд бүтээлээр оролцсон ШУТИС-ийн ҮТС, ШУТИС-ийн БАС, СУИС-ийн РТМУС, СУИС-ийн ДДУС, МУБИС, ХУИС, СИТИ их сургууль, ИЗОУИС, ҮУПТК сургуулиуд өөрсдийн дизайны чиглэлийн сургалтын хөтөлбөрийн онцлог давуу талыг танилцуулсан бөгөөд ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн Дизайны салбарын Inspiration, Whizz, Flair, D-Art, Pro-Art, Holz клубууд өөрсдийн үйл ажиллагаа, онцлог, уран бүтээлийг танилцуулан оролцов.
Дизайны мэргэжлээр сурч буй оюутнуудын чөлөөт сэтгэлгээ, уран бүтээлийн онцлогийг харуулах, бүтээлч хандлагыг дэмжих, дизайныг тодорхойлсон бодлого концепцийг нийтэд түгээх, сургалтын онцлогийг таниулах зорилготой тус арга хэмжээнд 7 сургуулийн 40 гаруй багш нарын удирдлаган дор нийт 271 оюутны 153 бүтээл ирсэнээс,
Уг наадамд оролцсон оюутан залуус өөрсдийн сурсан мэдсэнээ Хүннү моллд хурсан олонд танилцуулж хөрөг зураг, калиграфи, крамек эдлэл, нүүрэн дээр зурах гэх мэт үйлчилгээг үзүүлсэн юм.


Энэхүү наадамд “Бид монгол агуулга” ТББ-ын дизайнер залуучууд өөрсдийн туршлагаас хуваалцаж ирээдүйн залгамж халаа болсон оюутан залуусд


Шүүгчээр Сити ИС-ДС График дизайны салбарын эрхлэгч Э.Энхтүвшин, СУИС-ДДУС График дизайны тэнхимийн багш Ш.Мандалмаа, ШУТИС-ҮТС Дизайны салбарын профессор Д.Түмэнболд, Дизайны тэнхимийн дэд профессор Б.Сэргэлэн, Д.Дамдинсүрэн, дизайны салбарын ахлах багш Б.Отгончимэг, Ч.Давааням, Б.Мэндсайхан, багш А.Цэрэндулам нар ажиллаа.
Хуралд нийт 29 эрдэм шинжилгээний өгүүлэл ирснээс Редакцийн зөвлөл уншиж танилцаж магистр бакалаврын 17 эрдэм шинжилгээний өгүүлэлийг шалгаруулан илтгэл хэлэлцүүлэхээр шалгаруулсан бөгөөд шилдэг бүтээлээр ШУТИС-ҮТС-ийн ахлах багш Б.Мэндсайханы удирдсан КГД-IV курсын оюутнууд болох Б.Тогтохтөр Б.Хоролсүрэн Л.Анхбаяр нарын "Хийсвэр бодит орчин ашиглан түүхийн мэдлэг олгох хичээл" бүтээл Тэргүүн байр эзэлсэн.





Уг наадмаас шалгаран, шагнал авсан шилдэг бүтээлүүдийг танилцуулбал:
Энэхүү наадамд идэвхитэй оролцсон эрхэм хүндэт оюутнууд, удирдаж ажилласан эрхэм хүндэт багш нар та бүхэндээ сурлага, уран бүтээлийн улам их амжилт гаргахыг хүсэн ерөөж ирэх жилийн наадамдаа УУЛЗАХЫН ЕРӨӨЛИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ.
“Алтан хулгана 2018” дизайны экспо – ийн сэдэв нь “Ирээдүйн нүүдэл” сэдвийн дор болохоор шүүгчдийн бүрэлдэхүүн хуралдаж шийдвэрлэлээ.
ШУТИС-ийн ҮТС-ийн захиргаа
2017-05-10
D’Art "ШИЛДЭГ КЛУБ" –ээр шалгарлаа
“Арга билэг” клубын зохион байгуулсан “БИД ХҮНСНИЙ ЭМЧ” үйл ажиллагаа зохион байгуулагдлаа
ШУТИС-ИЙН ХХҮДС-ИЙН БШС ТЭНХИМИЙН “ХҮНСНИЙ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛ”БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН АХИЦ ДЭВШЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙГДЛЭЭ
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам,ШУТИС-ийн “Соёлын сар” аяны хүрээнд ХХҮДС-ийн Дизайны тэнхимийн, График дизайны D-Art клубийн "Монгол бахархал” сэдэвт постер дизайны уралдаан зохион байгууллаа
ШУТИС ХХҮДС-ийн Хүнсний инженерчлэлийн тэнхимийн ХҮҮТ хөтөлбөрийн “Зөв зохистой хооллолт” Клубын ШУТИС-ийн оюутны 3 дотуур байранд хийсэн өглөөний хоолны сургалтын тайлан