ШУТИС-ийн төгсөгчдийг (төгсөөд 3 жилийн дотор) БНСУ-ын их сургуулиудын магистр болон докторын тэтгэлэгт хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Материалыг 2017 оны 9 сарын 8-ныг дуустал ШУТИС-ийн Гадаад харилцааны албанд хүлээн авч, тухайн оюутны материал мэдүүлж буй сургуулийн Гадаад харилцааны албанд явуулах бөгөөд тухайн оюутныг сургах салбар тэнхим сонгон шалгаруулалтыг хийж үр дүнг зарлана. Сонгогдсон нэр дэвшигч нь Солонгос хэлний сургалтанд Монголдоо 200 цаг суралцаж, 12 сараас БНСУ-ын сонгосон сургуулийнхаа хэлний бэлтгэлд суралцаж төгсөөд 2018 оны 3 сард тэтгэлэгт хөтөлбөрийн үндсэн ангидаа суралцана.
Тэтгэлэгт хөтөлбөр олгох сургуулиуд:
Улсын нэр хүнд бүхий сургуулиуд:
Хувийн нэр хүнд бүхий сургуулиуд
Тэтгэлэгт_хөтөлбөрт_хамрагдах_мэргэжлийн_чиглэлүүд:
- Байгалийн шинжлэх ухаан
- Инженер, технологи
- Нийгмийн шинжлэх ухаан
- Эдийн засаг
Тэтгэлэгийн_хэмжээ:
- Сургалтын төлбөрийн 50-100%-ийн тэтгэлэг
- Амьжиргааны тэтгэлэг (Удирдагч багшийн төслөөс санал болгоно)
Тавигдах_шаардлага:
1. Голч оноо 3.2-оос дээш
2. ШУТИС-ийн төгсөгч байх
3. Гадаад хэлний онооны сертификат байгаа тохиолдолд хавсаргана
Хэлний бэлтгэл
|
1 |
Солонгос хэлний бэлтгэл Монголд |
- 10 долоо хоногт ажлын 5 өдөр, - Өдөр бүр 4 цаг, нийт 200 цагийн сургалт - Үнэ 1сая төгрөг |
|
2 |
Солонгос хэлний бэлтгэл Солонгост |
Сонголт А. - 10 долоо хоногт ажлын 5 өдөр, - Өдөр бүр 4 цаг, нийт 200 цагийн сургалт - Үнэ 1.2-1.4 сая вон |
|
|
Сонголт Б. - 10 долоо хоногт ажлын 5 өдөр, - Өдөр бүр 7 цаг, нийт 350 цагийн сургалт - Үнэ 1.8 сая вон |
Бүрдүүлэх_материал (англи хэлээр):
1. Сургуулийн анкет бөглөх
2. Өөрийн танилцуулга (CV)
3. Дипломын хуулбар
4. Дүнгийн хуудас
5. Суралцах төлөвлөгөө (Study plan)
6. Тодорхойлох захиа-2 (Recommendation Letter)
Бусад:
Суралцагчийн материалыг БНСУ-ын 3 хүртэлх сургуульд илгээнэ.
Сонгосон сургуулийн талаарх мэдээлийг суралцагчид танилцуулна.
Удирдагч багштай ярилцлага хийнэ.
Бүртгэлийн хураамж 40000 төгрөг
ШУТИС-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба
Холбоо барих утас: 11-329081, 88064063
D’Art "ШИЛДЭГ КЛУБ" –ээр шалгарлаа
“Арга билэг” клубын зохион байгуулсан “БИД ХҮНСНИЙ ЭМЧ” үйл ажиллагаа зохион байгуулагдлаа
ШУТИС-ИЙН ХХҮДС-ИЙН БШС ТЭНХИМИЙН “ХҮНСНИЙ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛ”БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН АХИЦ ДЭВШЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙГДЛЭЭ
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам,ШУТИС-ийн “Соёлын сар” аяны хүрээнд ХХҮДС-ийн Дизайны тэнхимийн, График дизайны D-Art клубийн "Монгол бахархал” сэдэвт постер дизайны уралдаан зохион байгууллаа
ШУТИС ХХҮДС-ийн Хүнсний инженерчлэлийн тэнхимийн ХҮҮТ хөтөлбөрийн “Зөв зохистой хооллолт” Клубын ШУТИС-ийн оюутны 3 дотуур байранд хийсэн өглөөний хоолны сургалтын тайлан