2017 оны 11 сарын 04-нд ҮТС-ийн багш ажилчдын “Биеийн тамир-эрүүл мэнд-2017” сэдэвт “Шилжин явах алтан цом”-ын төлөөх спортын өдөрлөг болж өнгөрлөө. Спортын арга хэмжээний хүрээнд багш, эрдэм шинжилгээний ажилтан, захиргааны ажилчид, Meal plus зоогийн газрын ажилчид сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, теннис гэсэн спортын 4 төрлөөр өрсөлдөж идэвхитэй оролцлоо. Тэмцээнийг нээж ШУТИС-ийн дэргэдэх ҮЭ-ийн хорооны дарга, Биотехнологи, шим тэжээлийн салбарын эрхлэгч доктор С.Дэлгэрмаа үг хэлж, тамирчдад амжилт хүслээ.


Тэмцээний үр дүнг төрөл тус бүрээр үзүүлбэл:
Эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд:
Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд:
Эрэгтэйчүүдийн гар бөмбөгийн төрөлд:
Эмэгтэйчүүдийн гар бөмбөгийн төрөлд:
Шатрын тэмцээн (эрэгтэй):
Шатрын тэмцээн (эмэгтэй):
Эрэгтэйчүүдийн теннисний төрөлд:
Эмэгтэйчүүдийн теннисний төрөлд:
нар амжилттай оролцож шагналт байруудад шалгарлаа.


Багийн дүнгээр 29 оноогоор Ж.Балжинням ахлагчтай Хүнсний салбарын багш, ажилчид тэргүүн байрыг эзэлж, шилжин явах Алтан цомын эзнээр тодорлоо.


Спорт өдөрлөгийг Дизайны салбарын эрхлэгч доктор Д.Түмэнболд хааж тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдад талархал илэрхийллээ.

Спорт өдөрлөгийг хамтран зохион байгуулсан ҮТС-ийн дэргэдэх ҮЭ-ийн хорооны тэргүүлэгчид, Текстил судлалын салбарын багш Д.Батбаяр, Хүнсний салбарын багш Ж.Балжинням нарт талархал илэрхийлж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.
ШУТИС-ийн ҮТС-ийн дэргэдэх ҮЭ-ийн хороо
D’Art "ШИЛДЭГ КЛУБ" –ээр шалгарлаа
“Арга билэг” клубын зохион байгуулсан “БИД ХҮНСНИЙ ЭМЧ” үйл ажиллагаа зохион байгуулагдлаа
ШУТИС-ИЙН ХХҮДС-ИЙН БШС ТЭНХИМИЙН “ХҮНСНИЙ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛ”БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН АХИЦ ДЭВШЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙГДЛЭЭ
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам,ШУТИС-ийн “Соёлын сар” аяны хүрээнд ХХҮДС-ийн Дизайны тэнхимийн, График дизайны D-Art клубийн "Монгол бахархал” сэдэвт постер дизайны уралдаан зохион байгууллаа
ШУТИС ХХҮДС-ийн Хүнсний инженерчлэлийн тэнхимийн ХҮҮТ хөтөлбөрийн “Зөв зохистой хооллолт” Клубын ШУТИС-ийн оюутны 3 дотуур байранд хийсэн өглөөний хоолны сургалтын тайлан