
Олон улсын оюутны эрдэм шинжилгээний хурал 6 дах удаагаа Шинжлэх Ухаан Технологийн Их Cургуулийн төв номын санд 2018.04.26-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологи инженерчлэлийн салбар нь ОХУ-ын Дорнод Сибирийн Технологи, Удирдлагын Их Сургууль, ХААИС-ийн Мал Аж Ахуй Биотехнологийн Сургууль, Урлах Эрдэм Дээд Сургуулиудтай хамтран хурлыг зохион байгууллаа.

Энэхүү олон улсын оюутны эрдэм шинжилгээний хурлын зорилго нь арьс шир судлал, арьс боловсруулах технологи ба арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бүхий л чиглэлээр судалгаа хийж буй оюутнуудыг дэмжих, оюутан судлаачдын тоог нэмэгдүүлэх, онол, арга зүйн мэдлэг, чадвараар шударга өрсөлдөх, харилцан суралцах, хөгжих орчин, шалгуурыг бий болгох, судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлэхэд оршсон.
Энэ удаагийн хурлыг ҮТС-иас гадна Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн ивээн тэтгэж, Монголын томоохон гутлын үйлдвэр болох “BEST SHOES” ХХК, эрдэм шинжилгээний байгууллага болох “АРМОНО” корпорацийн төлөөллүүд уригдан ирж оролцсоноороо онцлог боллоо.

Тус олон улсын оюутны эрдэм шинжилгээний хуралд дээрх их дээд сургуулиудын нийт 23 оюутны 13үндсэн илтгэл,2 урилгын илтгэлийг хэлэлцэж, оюутны шилдэг бүтээл (илтгэл)-үүдийг шалгаруулсан. Үүнд:
Нэгдүгээр байр:
“Изучение СПАВ-деструктирующей активности микроорганизмов, выделенных из сточных вод мехового производства” сэдэвт илтгэл
Удирдагч: проф. Шалбуев Дм.В.
Илтгэгч: Тарова А.С., Тармаев Д.В
Хоёрдугаар байр:
“Шар сүүний гангийн найрлагыг харьцуулан судалсан дүн” сэдэвт илтгэл
Удирдагч: Доктор Ph.D Б.Итгэл
Илтгэгч: Б.Бат-Онол ХААИС-ийн БТЭТ-IV курсын оюутан
Гуравдугаар байр:
“Исследование свойств биоактивного препарата, полученного из коллаген содержащих отходов” сэдэвт илтгэл
Удирдагч: проф. ШалбуевДм.В.
Илтгэгч: Баданов В.В., Алехина В.А., Тон В.А.
Тусгай байр:
“Чихрийн шижин өвчтэй хүнд зориулсан хамгаалалтын гутлын хийц зохиомжийн онцлог” сэдэвт илтгэл
Удирдагч: Доктор Ph.DД.Энхжаргал, магистр Б.Батдулам
Илтгэгч: Б.Долгорсүрэн ШУТИС-ийн АШБҮТ-IV курсын оюутан
Хөнгөн үйлдвэрлэлийн технологи инженерчлэлийн салбар
D’Art "ШИЛДЭГ КЛУБ" –ээр шалгарлаа
“Арга билэг” клубын зохион байгуулсан “БИД ХҮНСНИЙ ЭМЧ” үйл ажиллагаа зохион байгуулагдлаа
ШУТИС-ИЙН ХХҮДС-ИЙН БШС ТЭНХИМИЙН “ХҮНСНИЙ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛ”БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН АХИЦ ДЭВШЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙГДЛЭЭ
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам,ШУТИС-ийн “Соёлын сар” аяны хүрээнд ХХҮДС-ийн Дизайны тэнхимийн, График дизайны D-Art клубийн "Монгол бахархал” сэдэвт постер дизайны уралдаан зохион байгууллаа
ШУТИС ХХҮДС-ийн Хүнсний инженерчлэлийн тэнхимийн ХҮҮТ хөтөлбөрийн “Зөв зохистой хооллолт” Клубын ШУТИС-ийн оюутны 3 дотуур байранд хийсэн өглөөний хоолны сургалтын тайлан