ийн шим судлалын холбооны 13 дахь их хуралд Монголын Хоол зүй шим судлалын нийгэмлэгийн 13 төлөөлөгч оролцлоо. Энэ удаагийн хурал “Nutrition and food innovation for sustained well-Being” уриан доор Индонез улсын Бали аралд 2019 оны 8 сарын 4-7-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, Азийн 35 оноос 2770 төлөөлөгч хурлын үйл ажиллагаанд оролцож, харилцан туршлага солилцлоо.
ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга М.Пүрэвжав, Биотехнологи, шим судлалын салбарын дэд профессор Г.Энхтайван, Хүнсний инженерчлэлийн салбарын ахлах багш Д.Цэцэгмаа нар тус хуралд оролцлоо. ШУТИС-ийн төлөөлөгчдөөс Шим судлалын Монголын нийгэмлэгийн тэргүүн дэд профессор Г.Энхтайван, нийгэмлэгийн захирал М.Пүрэвжав нар “School feedind in Mongolia: Current Situation and Future Plan”, “Nutritional Status of Children With Developmental Disabilities of Secondary School in UB City” илтгэлийг тус хуралд амжилттай хэлэлцүүллээ.Хурлын төлөөлөгчид ажил хэргийн уулзалтад оролцож, Балигийн гэр бүл, хүүхэд хөгжлийн газрын үйл ажиллагаатай танилцлаа.
Сургалт амжилттай зохион байгууллаа.
“Нэхмэлийн үйлдвэрийн технологи”хөтөлбөрийн магистр оюутнууд Киотогийн Олон улсын зуны сургалтын шилдэг илтгэгчид боллоо.
ХХҮДС-ийн багш, судлаачид Япон улсын сургуулиудад зэргийн бус сургалтанд амжилттай хамрагдлаа
Европын холбооны 101129094-ERASMUS-EDU-2023-CBHE дугаартай “Монгол дахь насан туршийн боловсрол; Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдал (3L4MOHS)” төслийн хаалтын хурал зохион байгуулагдав.
Хүнс, Хөнгөн үйлдвэрлэл, Дизайны сургууль ийн оюутнуудын цалинтай дадлагажих хөтөлбөр эхэллээ.