“Санко маркетинг монголиа” ХХК ШУТИС-ийн ҮТС-д “Дижитал хэвлэлийн сургалтын танхим” байгуулав. Энэхүү 16 сая төгрөгийн өртөг бүхий орчин үеийн машинаар тоноглосон танхим нь тухайн сургуулийн Хэвлэлийн үйлдвэрлэлийн технологи мэргэжлийн сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулсан үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт боллоо.
Нээлтийн ажиллагаанд Сургалт эрхэлсэн проректор Х.Энхжаргал, ЭЗНХ проректор Д.Батчулуун, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, Төгсөгчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Зулбаяр, “Санко маркетинг монголиа” ХХК-ний захирал Г.Нямдэлгэр, ерөнхий менежер Л.Шижир, Маркетинг борлуулалтын албаны дарга М.Мөнхбат ҮТС-ийн салбарын эрхлэгч нар, профессор багш нар оролцлоо.
Сургалт амжилттай зохион байгууллаа.
“Нэхмэлийн үйлдвэрийн технологи”хөтөлбөрийн магистр оюутнууд Киотогийн Олон улсын зуны сургалтын шилдэг илтгэгчид боллоо.
ХХҮДС-ийн багш, судлаачид Япон улсын сургуулиудад зэргийн бус сургалтанд амжилттай хамрагдлаа
Европын холбооны 101129094-ERASMUS-EDU-2023-CBHE дугаартай “Монгол дахь насан туршийн боловсрол; Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдал (3L4MOHS)” төслийн хаалтын хурал зохион байгуулагдав.
Хүнс, Хөнгөн үйлдвэрлэл, Дизайны сургууль ийн оюутнуудын цалинтай дадлагажих хөтөлбөр эхэллээ.