ХОЛБООС: https://elselt.edu.mn/
Докторантурт элсэхээр бүртгүүлсэн иргэний боловсролын баримт бичиг (диплом)-ийн мэдээллийг 2020 оны 9 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд БШУЯ-ны Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд бүртгэлтэй эсэхийг хянаж, хариуг эмайл хаягаар өгнө.
ДБУМС-д дипломын мэдээлэл бүртгэлтэй бол докторантурын сургалтад шинээр элсэгчдээс суралцах чиглэлийн дагуу мэргэжлийн ярилцлага болон гадаад хэлний мэдлэгээр дараах хуваарийн дагуу шалгалт авна.
9 сарын 23-ны өдрийн 10:00-16:00 Гадаад хэл /http://www.testcenter.edu.mn/
9 сарын 25-ны өдрийн 11:00-17:00 Мэргэжлийн ярилцлага
Мэргэжлийн ярилцлагыг бүрэлдэхүүн сургуулийн хөтөлбөр хариуцсан салбар, тэнхим дээр зохион байгуулна. Мэргэжлийн ярилцлагад ирэхдээ судалгааны ажлын агуулга, чиглэл, зорилгын талаар 5-аас доошгүй хуудсанд багтаан монгол хэл дээр эсээ бичиж ирнэ.
Докторантурт элсэх хүсэлтэй гадаадын иргэд бүртгүүлэхдээ бүртгэлийн хуудас руу нэвтэрч, цахимаар бүртгүүлэх боломжтой. Монгол хэлний курс төгссөн батламж, гэрчилгээ зайлшгүй шаардана.
Докторантурт суралцах хөтөлбөрийн нэрсийн жагсаалтыг эндээс үзнэ үү. (татаж авах)
СУРГАЛТЫН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР
Сургалт амжилттай зохион байгууллаа.
“Нэхмэлийн үйлдвэрийн технологи”хөтөлбөрийн магистр оюутнууд Киотогийн Олон улсын зуны сургалтын шилдэг илтгэгчид боллоо.
ХХҮДС-ийн багш, судлаачид Япон улсын сургуулиудад зэргийн бус сургалтанд амжилттай хамрагдлаа
Европын холбооны 101129094-ERASMUS-EDU-2023-CBHE дугаартай “Монгол дахь насан туршийн боловсрол; Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдал (3L4MOHS)” төслийн хаалтын хурал зохион байгуулагдав.
Хүнс, Хөнгөн үйлдвэрлэл, Дизайны сургууль ийн оюутнуудын цалинтай дадлагажих хөтөлбөр эхэллээ.