Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Биотехнологи, шим тэжээлийн салбарын дадлагажигч багш Г.Мөнхцацрал нь 2015-2020 оны хооронд БНСУ-ын Чангвоны Үндэсний их сургуульд хамтын ажиллагааны гэрээний хүрээнд докторын сургалтад хамрагдаж, 2020 оны 8-р сард “” сэдвээр докторын зэрэг амжилттай хамгааллаа.

Тус салбарын сургалтын мастер Э.Баярмаа нь 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр БНПУ-ын Лодзын Их Сургууль, Химийн салбар сургууль дээр “Badania kompleksow inkluzyjnych fybranych fungicydow z alfa- i beta-cyklodekstrynami” сэдвээр докторын (Ph.D) зэрэг хамгаалж баяр дээр баяр нэмлээ.

Үр дүн: БШТС-ын дадлагажигч багш Г.Мөнхцацрал, сургалтын мастер Э.Баярмаа нар докторын зэрэг хамгаалснаар тус салбарын докторын зэрэгтэй багш, ажилтны эзлэх хувь 66.7 болж өссөн бөгөөд энэ нь “ШУТИС-2030” стратеги төлөвлөгөөний 2025 оны түвшинд хүрсэн байна.
ШУТИС, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ
БИОТЕХНОЛОГИ, ШИМ ТЭЖЭЭЛИЙН САЛБАР
Сургалт амжилттай зохион байгууллаа.
“Нэхмэлийн үйлдвэрийн технологи”хөтөлбөрийн магистр оюутнууд Киотогийн Олон улсын зуны сургалтын шилдэг илтгэгчид боллоо.
ХХҮДС-ийн багш, судлаачид Япон улсын сургуулиудад зэргийн бус сургалтанд амжилттай хамрагдлаа
Европын холбооны 101129094-ERASMUS-EDU-2023-CBHE дугаартай “Монгол дахь насан туршийн боловсрол; Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдал (3L4MOHS)” төслийн хаалтын хурал зохион байгуулагдав.
Хүнс, Хөнгөн үйлдвэрлэл, Дизайны сургууль ийн оюутнуудын цалинтай дадлагажих хөтөлбөр эхэллээ.