Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор ШУТИС, ҮТС-ийн Биотехнологи, шим тэжээлийн салбараас “БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД-2016” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг 2016.03.11-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Хурлыг ҮТС-ийн захирал доктор, дэд профессор Ж.Туяацэцэг нээж хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэн, багш, судлаач, оюутнуудыг судалгааны ажлаа улам үргэлжлүүлэн бататгаж улс эх орондоо хэрэгцээт зүйлсийг хийх эзэд нь болох ерөөлийг өргөлөө.


Тус эрдэм шинжилгээний хуралд ШУТИС, МУИС, ХААИС зэрэг их дээд сургуулиудын биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй бакалавр оюутнуудын 30 гаруй илтгэл ирсэнээс 9 аман, 11 ханын илтгэлийг хэлэлцүүлж шалгарууллаа.
Хурлын шүүгчээр дараах бүрэлдэхүүн ажиллалаа.
“БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД-2016” оюутны эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлд дараах илтгэлүүд тус тус шалгарлаа.
Тэргүүн байранд:
“Зарим сүүнхүчлийн бактерийн пробиотик шинж чанарын судалгаа”, М.Батмөнх, МУИС, ШУС, Байгалийн ухааны сургууль, Биологийн тэнхим, Удирдагч багш: Б.Батжаргал, МУИС, ШУС, Биологийн тэнхим
Дэд байранд:
"In vitro орчинд Сибирь Шинэс (Larix sibirica LDB) –ний бичил ургамлын масс үржүүлгийн судалгаа” Л. Цэрэндэжид, ХААИС, МААБС, Биотехнологи, үржүүлгийн тэнхим, Удирдагч багш: В.Энхчимэг, ХААИС, МААБС
Гутгаар байранд:
”Лабораторийн нөхцөлд бионүүрстэй, биоялзмагтай хөрсөнд ургуулсан ургамлын булцуунаас инулин ба пектин ялган авах боломж” А.Нэргүй, ХААИС, МААБС, Бэлчээр тэжээллэг химийн тэнхим, Удирдагч багш: С.Сарантуяа, ХААИС, МААБС
Тусгай байранд:


Тус хуралд оролцсон нийт оюутны илтгэлийг Биотехнологи бидний амьдралд-2016 эрдэм шинжилгээний өгүүллийн эмхэтгэлд нийтлэж нийтийн хүртээл болгоно.
Нийт илтгэгч оюутнууд болон эрдэмтэн багш нарт цаашдын судалгаа шинжилгээний ажилд нь хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөхийн ялдамд идэвх санаачлагатай ажилласан Биотехнологи, шим тэжээлийн салбарын хамт олон, ҮТС-ийн дэргэдэх оюутны IB клубын нийт гишүүдэд талархал илэрхийлье.
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ
БИОТЕХНОЛОГИ, ШИМ ТЭЖЭЭЛИЙН САЛБАР
D’Art "ШИЛДЭГ КЛУБ" –ээр шалгарлаа
“Арга билэг” клубын зохион байгуулсан “БИД ХҮНСНИЙ ЭМЧ” үйл ажиллагаа зохион байгуулагдлаа
ШУТИС-ИЙН ХХҮДС-ИЙН БШС ТЭНХИМИЙН “ХҮНСНИЙ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛ”БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН АХИЦ ДЭВШЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙГДЛЭЭ
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам,ШУТИС-ийн “Соёлын сар” аяны хүрээнд ХХҮДС-ийн Дизайны тэнхимийн, График дизайны D-Art клубийн "Монгол бахархал” сэдэвт постер дизайны уралдаан зохион байгууллаа
ШУТИС ХХҮДС-ийн Хүнсний инженерчлэлийн тэнхимийн ХҮҮТ хөтөлбөрийн “Зөв зохистой хооллолт” Клубын ШУТИС-ийн оюутны 3 дотуур байранд хийсэн өглөөний хоолны сургалтын тайлан