2016 оны 4 дүгээр сарын 30-нд ШУТИС-ийн ҮТС-ийн Хүнсний Инженерчлэлийн Салбарын хамт олон Монгол Улсын Их, дээд сургуулиудын хүнс, хоол, биотехнологи, хими технологи, инженерийн салбарын оюутнуудын хооронд зохиогддог “Үйлдвэрлэлийн процесс аппарат”-ын Улсын 6-р олимпиадыг амжилттай зохион байгууллаа.
Олимпиадад ХААИС-ийн Инженер, Технологийн Сургууль, Технологийн Дээд Сургууль, Техник Технологийн Дээд Сургууль, ШУТИС-ийн ХШУС, ШУТИС-ийн ҮТС-ийн 6 багийн оюутнууд 2 үе шатаар мэдлэг, авъяас чадвараа уралдуулан өрсөлдөв.
Олимпиадад оролцсон сургуулийн багш, оюутнууд ХШУС-ийн шинээр байгуулагдсан Процесс аппаратын лабораторын үйл ажиллагаатай танилцав. Тэмцээн зохион байгуулсан багш нар олимпиадын талаар санал солилцов.


Сургалт амжилттай зохион байгууллаа.
“Нэхмэлийн үйлдвэрийн технологи”хөтөлбөрийн магистр оюутнууд Киотогийн Олон улсын зуны сургалтын шилдэг илтгэгчид боллоо.
ХХҮДС-ийн багш, судлаачид Япон улсын сургуулиудад зэргийн бус сургалтанд амжилттай хамрагдлаа
Европын холбооны 101129094-ERASMUS-EDU-2023-CBHE дугаартай “Монгол дахь насан туршийн боловсрол; Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдал (3L4MOHS)” төслийн хаалтын хурал зохион байгуулагдав.
Хүнс, Хөнгөн үйлдвэрлэл, Дизайны сургууль ийн оюутнуудын цалинтай дадлагажих хөтөлбөр эхэллээ.