ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургууль, Дизайны салбарын урилгаар мультидисциплинар концептуал артист, Төрийн соёрхолт Сэр-Одын Саранцацралт хүрэлцэн ирж түүнтэй чөлөөт уулзалт ярилцлагыг зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээний үеэр уран бүтээлчийн “Оюун санаагаа аварцгаая” (Mind Rescue) үзэсгэлэнгийн концептуал-реди мейд урлагийн бүтээлээс дэлгэн үзүүлнэ.
Сэр-Одын Саранцацралт нь Монгол улсын цорын ганц эмэгтэй Төрийн соёрхолт контемпорари уран бүтээлч юм. Тэрээр баялаг уран бүтээлийн намтартай бөгөөд Монгол, Герман, Швейцар, Франц, АНУ, БНХАУ зэрэг улсуудад 30-аад бие даасан үзэсгэлэн, 80 гаруй хамтарсан үзэсгэлэнд оролцож байв. С.Саранцацралтын бүтээлүүд Фүкүокагийн Азийн урлагийн триеннале, Бээжингийн Дүрслэх урлагийн биеннале зэрэг Азийн нэр хүндтэй урлагийн наадмуудад дэлгэгдэж байсан юм.
Олон өнгө төрх, арга техник, хэлбэр агуулгаар үзэгчдэд хүрдэг түүний контемпорари бүтээлүүдэд дорнын гоо зүй, түүн дотроо нүүдэлчдийн сэтгэлгээний ДНХ яруу тод уншигддаг. С.Саранцацралтын бүтээлүүд нь гүн бясалгалын шинж чанартай байхын сацуу өнөө цаг үеийн нийгмийн, соёл, сэтгэлгээний асуудлуудыг илт хөнддөг нь зөвхөн уран бүтээлчдэд төдийгүй бусад салбарынханд ч нөлөөлж байдаг. Тиймээс уран бүтээлчийн бүтээлүүд нь сэтгэлийн таашаал, оюуны цэнгэл өгөхийн сацуу шинэ сэдэл, шинэ хүсэл мөрөөдлийг үзэгчдэд өгч, үргэлж нээлт бэлэглэдэг юм.
Мультидисциплинар концептуал артист Төрийн соёрхолт Сэр-Одын Саранцацралтын ШУТИС-ийн эрдэмтэн багш, профессор, судлаач, уран бүтээлчидтэй хийх уулзалт ганцхан өдөр буюу 2022.03.16 өдрийн 11 цагаас ШУТИС-ийн 8-р байрны 12 давхарт олон нийтэд нээлттэй хэлбэрээр явагдах тул Та бүхнийг урьж байна.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР
I. Үзэсгэлэн
ШУТИС-ийн 8-р байрны 12 давхарт Төрийн соёрхолт зураач С.Саранцацралтын “Оюун санаагаа аварцгаая” үзэсгэлэнгийн концептуал-реди мейд урлагийн таван бүтээл урлаг сонирхогчдод нээлттэй тавигдана.
II. Уулзалт ярилцлага
11:00 ШУТИС-ийн ҮТС-ийн захирал доктор, профессор Ж.Туяацэцэг мэндчилгээ дэвшүүлж үг хэлнэ
11:05 Дизайны салбарын эрхлэгч, урлаг судлалын доктор, дэд профессор Ц.Батсайхан “Монголын дүрслэх урлаг ба зураач С.Саранцацралт давтагдашгүй илэрхийлэл” товч танилцуулга хийнэ.
11:15 Төрийн соёрхолт зураач С.Саранцацралттай чөлөөт ярилцлагыг өрнүүлнэ.
12:30 Урлаг судлаач, докторант Н.Оргилболд “Төрийн соёрхолт зураач С.Саранцацралтын уран бүтээлийн хувьслын тухай асуудалд” сэдвээр илтгэл тавина.
13:00 ШУТИС-ийн ҮТС-ийн захирал доктор, профессор Ж.Туяацэцэг талархлын үг хэлнэ
Милл хаус ХХК, Нүүдэл жи ХХК үйлдвэрүүдтэй 2025 оны 4-р сарын 25-ны өдөр Я.Алтанцэцэг, Ж.Балжинням, Н.Чимэдрэгзэн, Б.Солонго багш нар 20 оюутны хамт танилцав.
``БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2025`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа.
ШУТИС-ийн Оюутнуудын дунд жил бүр зохион байгуулдаг “ЭРДМИЙН XXIV ЧУУЛГАН” шилдэг бүтээлийн уралдаанд амжилттай оролцлоо.
“Бялуу урлаачид“ ур чадварын тэмцээнд оролцов /2025-04-19/
ШУТИС ХХҮДС – ийн Хүнсний инженерчлэл салбарын Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи мэргэжлийн Оюутнуудын зохион байгуулсан “COOK SHOW-2025” ур чадварын тэмцээн