Бакалаврын түвшинд шүүгчээр ДС-ын эрхлэгч Ц.Батайхан (док /Ph.D/, дэд.проф), ХҮТИС-ын эрхлэгч М.Баяр (док /Ph.D/, дэд.проф), ХИС-ын профессор Я.Алтанцэцэг (док /Ph.D/, дэд.проф), БШТС-ын профессор Ц.Энхтуул (док /Ph.D/, дэд.проф) нар, ахисан түвшинд БШТС-ын эрхлэгч Б.Майзул (док /Ph.D/, дэд.проф), ХИС-ын эрхлэгч Э.Энхцэцэг (док /Ph.D/, дэд.проф), ДС-ын профессор Д.Түмэнболд (док /Ph.D/, дэд.проф), ХҮТИС-ын профессор Л.Удвал (док /Sc.D/, проф) нар ажиллав.
Салбар бүрээс шалгарсан нийт 23 өгүүлэл /бакалаврын түвшинд ДС-аас 3, ХИС-аас 4, ХҮТИС-аас 1 өгүүлэл, ахисан түвшинд БШТС-аас 2, ХИС-аас 2, ХҮТИС-аас 11 өгүүлэл/ ирүүлсэн.
Бакалаврын түвшинд 8 илтгэл хэлэлцүүлэгдсэнээс ДС-ын багш Б.Энхжаргал /магистр/ удирдагчтай Б.Бурмаа, Т.Номин, О.Есүлэн, А.Ариун-Үжин нарын “Орон сууцны хороололд байрлах хүүхдийн гадна тоглоомын талбайн дахин төлөвлөлт” сэдэвт илтгэл шалгарч тэргүүлсэн бол удаах байранд ХҮТИС-ын дэд профессор Р.Мядагмаа (док /Ph.D/, дэд.проф) удирдагчтай Б.Хишигзаяа, Б.Балжинням нарын “Байгалийн бараан өнгөтэй ноосон эдлэлийг пигментгүйжүүлэх судалгаа” сэдэвт илтгэл шалгарлаа.
Магистрын түвшинд 7 илтгэл хэлэлцүүлэгдсэнээс ХҮТИС-ын дэд профессор Р.Мядагмаа (док /Ph.D/, дэд.проф) удирдагчтай Ц.Золтуяагийн “Ноолууран хувцас эдлэлийн хаягдлыг дахин боловсруулах технологийн судалгаа” сэдэвт илтгэл шалгарч тэргүүлсэн бол удаах байранд ЭНБД М.Пүрэвжав (док /Ph.D/, дэд.проф), БШТС-ын багш Н.Сугар (магистр) удирдагчтай Г.Тунгалагийн “Гуурсаар хооллолтын бодит байдлын судалгаа” сэдэвт илтгэл шалгарлаа.
Докторын түвшинд 7 илтгэл хэлэлцүүлэгдсэнээс ХИС-ын ахлах багш Ж.Балжинням (док /Ph.D/, дэд.проф) удирдагчтай Ч.Мягмаржавын “Нам температурын хатаалтад байгалийн хүйтэн агаар ашиглах туршилтын төхөөрөмжийн зохион бүтээлт, туршилт” сэдэвт илтгэл шалгарч тэргүүлсэн бол удаах байранд Г.Надмид (док /Sc.D/, проф) удирдагчтай Ц.Ганболдын “Хонины ноосон ширхэгтийн үнэрт нэгдлийг арилгах боломж, судалгааны үр дүнгээс” сэдэвт илтгэл шалгарлаа.
Шалгарсан бүтээл ШУТИС-ийн бакалавр, магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хуралд оролцоно. Та бүхний эрдмийн ажилд нь их амжилт хүсье.
Милл хаус ХХК, Нүүдэл жи ХХК үйлдвэрүүдтэй 2025 оны 4-р сарын 25-ны өдөр Я.Алтанцэцэг, Ж.Балжинням, Н.Чимэдрэгзэн, Б.Солонго багш нар 20 оюутны хамт танилцав.
``БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2025`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа.
ШУТИС-ийн Оюутнуудын дунд жил бүр зохион байгуулдаг “ЭРДМИЙН XXIV ЧУУЛГАН” шилдэг бүтээлийн уралдаанд амжилттай оролцлоо.
“Бялуу урлаачид“ ур чадварын тэмцээнд оролцов /2025-04-19/
ШУТИС ХХҮДС – ийн Хүнсний инженерчлэл салбарын Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи мэргэжлийн Оюутнуудын зохион байгуулсан “COOK SHOW-2025” ур чадварын тэмцээн