ШУТИС-ийн ҮТС-ийн Хувцасны дизайн, Хувцас үйлдвэрлэлийн технологи, загвар зохион бүтээлт мэргэжлийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Урлахуйн ертөнц - 2022” хувцас загварын уралдаан 2022 оны 5 сарын 11-ний өдөр 14:00 цагт ШУТИС-ийн VIII байрны 12 давхарын “Олон улсын эрдэм шинжилгээний хурлын танхим”-д болно. Энэхүү уралдааныг Европын Холбооны “Текстилийн тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг” төслийн дэмжлэгтэйгээр “ECO DESIGN (Эко дизайн)” сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа юм.
Уралдааны гол зорилго нь оюутан залуусын бие даасан бүтээлч үйл ажиллагааг дэмжих, уран бүтээлч сэтгэлгээ, ур чадварыг хөгжүүлэх, мэргэжлийн дадлага эзэмшүүлэх, ногоон хөгжил, байгальд ээлтэй үйлдвэрлэлийн талаар мэдлэг олгох, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бүтээгдэхүүнд нэвтрүүлэх, оюутны бүтээлийг сурталчилах зорилготой. Уралдааны үеэр загварын шоу үзүүлбэр, ҮТС-ийн оюутны клубуудын бүтээлийн үзэсгэлэн гарах бөгөөд , “Текстилийн тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг” төслийн урилгаар оролцож буй Вьетнамын дизайнер Thao Vu, Д.Өлзийбэлэг нар илтгэл тавина.
Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Милл хаус ХХК, Нүүдэл жи ХХК үйлдвэрүүдтэй 2025 оны 4-р сарын 25-ны өдөр Я.Алтанцэцэг, Ж.Балжинням, Н.Чимэдрэгзэн, Б.Солонго багш нар 20 оюутны хамт танилцав.
``БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2025`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа.
ШУТИС-ийн Оюутнуудын дунд жил бүр зохион байгуулдаг “ЭРДМИЙН XXIV ЧУУЛГАН” шилдэг бүтээлийн уралдаанд амжилттай оролцлоо.
“Бялуу урлаачид“ ур чадварын тэмцээнд оролцов /2025-04-19/
ШУТИС ХХҮДС – ийн Хүнсний инженерчлэл салбарын Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи мэргэжлийн Оюутнуудын зохион байгуулсан “COOK SHOW-2025” ур чадварын тэмцээн