ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн харьяа Шим Тэжээл Судлалын Төв, “Сургуулийн хоол зүйчээр ажиллаж буй мэргэжилтнүүдийг чадавхжуулах туршлага солилцох” сэдэвт нэг өдрийн сургалтыг 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Сургалтад нийслэлийн болон орон нутгийн ерөнхий боловсролын сургуульд ажиллаж буй хоол зүйчид болон нийслэлийн дүүргүүдийн боловсролын хэлтсийн хоол зүйчээр ажиллаж буй мэргэжилтнүүд оролцлоо.
Сургалтаар сурагчдад хоол, шим тэжээлийн сургалт явуулах арга зүй, хоол хүнсний тооцоолол хийх аргачлал сэдвээр С.Баянжаргал, С.Нямцэцэг, Солонгос улсын сургуулийн ХҮҮ-ны өнөөгийн байдал сэдвээр Солонгос улсаас ирсэн судлаач Hwang Shin Hye, БШУЯ-ны суралцагчийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн ахлах Б.Дуламханд сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээтэй холбогдох хууль, дүрэм журам, хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, өөрсдийн ажиллах арга барил болон тулгамдаж буй асуудал авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Сургалтын төгсгөлд нийт оролцсон хоол зүйч нартаа ШУТИС-ийн ҮТС-ийн харьяа Шим тэжээл судлалын төвөөс гэрчилгээ гардууллаа.

Сургалтад оролцсон нийт хоол зүйчид болон тэр дундаа Хөвсгөл, Говьсүмбэр, Сүхбаатар аймгаас зорин ирсэн мэргэжилтнүүддээ баярлалаа.
“Чингис шар айраг” компаний ажилчдад түр сургалт зохион байгуулав.
Европын холбооны санхүүжилттэй ERASMUS Mobility+ хөтөлбөрийн хүрээнд багшийг чадавхжуулах, багш солилцооны хөтөлбөр амжилттай хэрэгжлээ
Европын холбооны санхүүжилттэй ERASMUS+ Дээд боловсролын чадавхийг бэхжүүлэх “NUTRIHubs4NCDs” төсөл хэрэгжиж эхэллээ
"ДЭЭД БОЛОВСРОЛЫН БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВҮҮДИЙН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” ФОРУМД ХХҮДС-ийн БАГШИЙН ХӨГЖЛИЙН БАГИЙН ХАМТ ОЛОН АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
ШУТИС-ийн төлөөлөгчид ERASMUS+ “MONT-AE” төсөл эхлүүлэх уулзалтад оролцлоо