75 жилийн түүхтэй Япон улсын Токио Иншокан принтинг компанийн хэвлэл хариуцсан захирал Такаяанаги Ноборү-ийн мэдлэг, туршлага хуваалцах сургалт- уулзалт 2022 оны 11 дүгээр сарын 11-12-ний өдрүүдэд ШУТИС-ийн Номын сангийн 604 тоот танхимд зохион байгуулагдав.
Уг сургалт-уулзалтын хүрээнд:
Монгол улсын хэвлэх үйлдвэрүүдийн өнгө салгалт, хэвлэлийн чанарыг сайжруулах зорилготой энэхүү арга хэмжээг Японы улсын талаас гэрэл зурагчин Тэцүро Шимизү, Монгол улсаас Гамма фото агентлаг, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбар, "Чингис хаан" музей, Мөнхийн үсэг групп, Непко паблишинг, Цагаандарийн Энхтүвшин нар хамтран зохион байгууллаа.



Сургалтанд ҮТС-ийн ХҮТИС-ын багш, оюутнууд, судлаачид, Дизайны салбарын оюутнууд болон Хэвлэлийн үйлдвэрийн салбарынхан, гэрэл зурагчид оролцов.
2022.11.11-12
Сургалт амжилттай зохион байгууллаа.
“Нэхмэлийн үйлдвэрийн технологи”хөтөлбөрийн магистр оюутнууд Киотогийн Олон улсын зуны сургалтын шилдэг илтгэгчид боллоо.
ХХҮДС-ийн багш, судлаачид Япон улсын сургуулиудад зэргийн бус сургалтанд амжилттай хамрагдлаа
Европын холбооны 101129094-ERASMUS-EDU-2023-CBHE дугаартай “Монгол дахь насан туршийн боловсрол; Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдал (3L4MOHS)” төслийн хаалтын хурал зохион байгуулагдав.
Хүнс, Хөнгөн үйлдвэрлэл, Дизайны сургууль ийн оюутнуудын цалинтай дадлагажих хөтөлбөр эхэллээ.