Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбарын бакалавр, магистр, доктор оюутны Эрдэм шинжилгээний хурал 2023 оны 03 сарын 10-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Тус хуралд Хөнгөн үйлдвэрлэлийн мэргэжлүүдээр суралцаж буй оюутнууд өөрсдийн туршилт, судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүлэв.
Бакалавр оюутны хуралд шалгарч, байр эзэлсэн илтгэлүүд:
1-р байр: Тамхины үйлдвэрийн гологдолыг дахин боловсруулах тоног төхөөрөмжийн зохион бүтээлт
Илтгэгч: Х.Хаш-Эрдэнэ /ХҮМТТ-V/, Г.Булганхангай /ХҮМТТ-II/, Б.Пүрэвдорж /ХҮМТТ-II/
Удирдагч: Ахлах багш Д.Пүрэвмагнай
2-р байр: Хагас ноосон ээрмэл утасны шинж чанарын үзүүлэлт тодорхойлох судалгаа
Илтгэгч: Х.Эрдэнэцэцэг /НҮТ-II/, Б.Нандинбаяр/НҮТ-II/, Г.Дүүрэн баяр /НҮТ-II/
Удирдагч: Дэд проф., доктор (Ph.D) Д.Батбаяр
3-р байр: 18-22 насны охидын биеийн хэмжээсний судалгаа
Илтгэгч: Э.Халиун /ХҮТЗЗБ-III/, Б.Өлзийжаргал /ХҮТЗЗБ-III/
Удирдагч: Дэд проф., доктор (Ph.D) Д.Буяндэлгэр
Магистр оюутны хуралд шалгарч, байр эзэлсэн илтгэлүүд:
1-р байр: Бортогонд үр тарих ажлын механикжуулах боломжийн судалгаа, зохион бүтээлт
Илтгэгч: Магистрант А.Алтанбагана, С.Баярт /ХҮМТТ-V/
Удирдагч: Ахлах багш Д.Пүрэвмагнай
2-р байр: Хаягдал олсон утсыг дахин боловсруулар технологийн судалгаа
Илтгэгч: Магистрант Т.Эрдэнэтуул
Удирдагч: Дэд проф. доктор (Ph.D) Д.Батбаяр
Доктор оюутны хуралд шалгарч, байр эзэлсэн илтгэлүүд:
1-р байр: Наалтын наалдах чадварын судалгаа
Илтгэгч: Доктрант Б.Дулмаа
Удирдагч: Дэд проф., доктор (Ph.D) Д.Буяндэлгэр
Хуралд амжилттай оролцсон дээрх оюутнуудыг ХҮТИС-ын багш нарын бичиж хэвлүүлсэн ном, оюутнуудын бүтээлээр урамшууллаа.
Оюутнуудын цаашдын судалгаа, эрдэм шинжилгээний ажилд амжилт бүтээлийг хүсэн ерөөе.
ХҮТИС Оюутны хөгжлийн багийн багш нар







Хүнс, Хөнгөн үйлдвэрлэл, Дизайны сургууль ийн оюутнуудын цалинтай дадлагажих хөтөлбөр эхэллээ.
АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулав.
Зэргийн бус сургалтын гэрчилгээ олголоо
Инженерийн шилдэг шийдэл бүхий дипломын төслийн уралдаанд амжилттай оролцлоо.
Олон улсын хамтарсан үзэсгэлэнд оролцов.