Монгол улсын Шинжлэх ухаан технологийн их сургууль, И.Л. Копыловагийн нэрэмжит Эрхүү мужийн урлагийн коллеж, «Оросын дизайнеруудын холбоо» олон нийтийн байгууллагын Эрхүү муж дахь салбарын хооронд байгуулсан ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа амжилттай болов.
ШУТИС-ийн ректор Т.Намнан /PhD/, гадаад харилцааны албаны дарга, гадаад харилцаа хамтын ажиллагааг хариуцсан Т.Ууганбаяр /PhD/, Ө.Батбаатар, Дизайны салбарын эрхлэгч Ц.Батсайхан /PhD/, салбарын профессор Д.Түмэнболд /PhD/, Салбарын дэд профессор Б.Сэргэлэн /PhD/, урлаг судлаач О.Сосор, «Оросын дизайнеруудын холбоо» олон нийтийн байгууллагын Эрхүү муж дахь салбарын эрхлэгч Берман Е.А, Эрхүү мужийн урлагийн коллежийн захирал Назарова Л.Н. нар оролцон цаашдын хамтын ажиллагааны боломж, мэргэжил дээшлүүлэх, мэргэжилтэн бэлтгэхэд харилцан дэмжлэг үзүүлж хамтарч ажиллах, хамтарсан уран бүтээлийн хөтөлбөр, соёлын чиглэл, боловсролын асуудлаар мөн түүнчлэн олон улсын төсөл, грант болон хөтөлбөр, хурал, симпозиум болон үзэсгэлэнд оролцох, зохион байгуулах, мэдээлэл солилцох талаар ярилцсан.
Уулзалтын төгсгөлд ШУТИС-н Ректор доктор/PhD/ профессор Т.Намнан хамтын ажиллагаа үр бүтээлтэй өрнөн, олон сайхан ажлын эхлэл тавигдах ерөөлийг дэвшүүлэн өндөрлөв.


ХҮТИТ-ийн ХМҮТ хөтөлбөрийн 2 ба 3-р курсын оюутнууд сав баглаа боодлын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа
ХХҮДС-ийн ахисан түвшний оюутнуудын “Эрдэм шинжилгээний бага хурал - 2026” амжилттай болж өндөрлөлөө
ХХҮДС-ийн бакалаврын оюутнуудын “Эрдэм шинжилгээний бага хурал - 2026” амжилттай болж өндөрлөлөө
Үндэсний ууган үйлдвэр “Мах Импэкс” ХК, “Милл Хаус” ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Зэргийн бус сургалтанд хамрагдав.