"Монголын инновацын 7 хоног-2023" арга хэмжээний хүрээнд ШУТИС-ийн оюутан залуусын гарааны бизнес болж хөгжих боломжтой шинэ санаа, технологи, шийдлийг шалгаруулна.
Тус уралдаан нь Старт-Ап аргачлалаар буюу дараахи үе шатуудаар зохион байгуулагдана.
Уралдааны хүрээнд оюутан залуусын энтрепренер (бизнес) ур чадварыг хөгжүүлэх сургалт, шинэ санааг олон нийтэд хүргэх арга хэмжээнүүд зохион байгуулагдана. Оюутан та бүхний багаараа дэвшүүлсэн шинэ санаа, хөгжүүлж буй технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээ шалгарсан тохиолдолд судалгаа, хөгжүүлэлтийн санхүүжилт (R&D Grant) олгоно.
I БАЙР - 3.000.000₮ II БАЙР - 2.000.000₮ III БАЙР - 1.000.000₮
Доорх холбоосоор ороод NEXT товч дарж бүртгэлийн хэсэг рүү шилжинэ үү.
(Холбогдох утас: 99727385)
Зохион байгуулагч:
ШУТИС-ийн Инновац, технологи дамжуулалтын төв
ШУТИС-Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль




Сургалт амжилттай зохион байгууллаа.
“Нэхмэлийн үйлдвэрийн технологи”хөтөлбөрийн магистр оюутнууд Киотогийн Олон улсын зуны сургалтын шилдэг илтгэгчид боллоо.
ХХҮДС-ийн багш, судлаачид Япон улсын сургуулиудад зэргийн бус сургалтанд амжилттай хамрагдлаа
Европын холбооны 101129094-ERASMUS-EDU-2023-CBHE дугаартай “Монгол дахь насан туршийн боловсрол; Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдал (3L4MOHS)” төслийн хаалтын хурал зохион байгуулагдав.
Хүнс, Хөнгөн үйлдвэрлэл, Дизайны сургууль ийн оюутнуудын цалинтай дадлагажих хөтөлбөр эхэллээ.