ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургуульд 2024 оны 10 дугаар сарын 8-12-ны хооронд Япон улсын Шиншүгийн их сургуулийн (Faculty of Textile Science and Technology, Shinshu University, Japan) профессор багш нар зочилж хамтарсан семинар зохион байгуулав.


Тус их сургуулийн профессор, доктор Хидеаки Морикава “Шиншү их сургуулийн Текстилийн шинжлэх ухаан, технологийн тэнхимийн танилцуулга; нэхмэлийн шинжлэх ухааны хөгжлийн хандлага”, профессор, доктор Томонори Сакой “Хүн- хувцас-орчин системд нийцсэн дулааны тав тухтай байдал”, профессор, доктор Кобаяши Суничи “Бионикоос санаа авсан усанд хөдөлгөгч механизмын хөгжүүлэлт: шингэн бүтэцтэй композит материалыг сэлүүрт ашиглах судалгаа” зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж багш, судлаач, оюутнуудын сонирхсон асуултад хариулж харилцан ярилцав.

Хүнс, Хөнгөн үйлдвэрлэл, Дизайны сургууль ийн оюутнуудын цалинтай дадлагажих хөтөлбөр эхэллээ.
АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулав.
Зэргийн бус сургалтын гэрчилгээ олголоо
Инженерийн шилдэг шийдэл бүхий дипломын төслийн уралдаанд амжилттай оролцлоо.
Олон улсын хамтарсан үзэсгэлэнд оролцов.