ШУТИС-ийн ҮТС-ийн Биотехнологи, шим тэжээлийн салбарын профессор С.Дэлгэрмаа, дэд профессор Х.Мөнхзаяа, микробиологи мэргэжлийн 2014 оны төгсөгч болох Б.Номин, О.Дуламсүрэн нарын хамт 2024 оны 11-р сарын 28-ны өдөр НЕБ-ийн 14-р дунд сургуулийн 40 гаруй төгсөх ангийн сурагчдад ҮТС-ийн хөтөлбөрүүд, тэр дундаа Биотехнологи, Микробиологи, Хүнсний чанар, аюулгүй байдал, Хоол зүй, шим судлал мэргэжлийн талаар танилцуулж мэргэжил сурталчилах ажлыг зохион байгуулав.
Төгсөгчид мэргэжлийн давуу тал, төгсөөд ажиллах салбарын чиглэлүүдийн талаар сонирхолтой ярилцлага өрнүүлж, сурагчдын сонирхсон асуултанд хариулж, мэргэжлийн лабораторуудын талаар ойлголт өглөө.
Уг ажлыг зохион байгуулахад хамтран ажилласан ШУТИС-ийн Ректорын ажлын албаны ахлах мэргэжилтэн, доктор /Ph.D/, дэд профессор Х.Отгон-Эрдэнэд талархал илэрхийлье.


ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ
БИОТЕХНОЛОГИ, ШИМ ТЭЖЭЭЛИЙН САЛБАР
ХХҮДС-ийн бакалаврын оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж, шилдгүүдээ тодрууллаа
“Lifelong Learning for Mongolia; Occupational Health & Safety” нэртэй, 101129094 дугаартай Монгол нэрээр “Монгол дахь насан туршийн боловсрол: Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдал (3L4MOSH)“ төсөл
“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2025”
БИОТЕХНОЛОГИ, ШИМ СУДЛАЛЫН ТЭНХИМЭЭС СУРГУУЛИЙН АНГИ, ТАНХИМ, ЛАБОРАТОРИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭГ ХИЙЛЭЭ
ӨРӨӨНИЙ ЗАСВАР, ТОХИЖИЛТ ХИЙЛЭЭ