MNS ISO 21001:2021 “Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо”-ны олон улсын стандарт-ын хэрэгжилтийг баталгаажуулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг болох Стандарт, хэмжил зүйн газрын даргын тушаалаар томилогдсон хөндлөнгийн баталгаажуулах аудитын ажлын хэсэг 2025 оны 4 дүгээр сарын 15-наас 22-ны өдрүүдэд Шинжлэх ухаан, технологийн их сургууль дээр ажиллав.
Ажлын хэсгээс тус стандартын хэрэгжилт, хадгалалтыг үнэлсэн тайланг холбогдох техникийн хорооны хурлаар хэлэлцүүлснээр Стандарт хэмжил зүйн газрын даргын тушаалын дагуу 2028 он хүртэл гэрчилгээ эзэмшүүлэх шийдвэр гарлаа.

“Боловсролын байгууллагын удирдлага, зохион байгуулалт болон боловсролын үйлчилгээ” хамрах хүрээнд
Бид, боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны олон улсын чанарын менежментийн суурь шаардлагыг хангаж байгаагаа баталгаажуулснаар ШУТИС-ийн багш, суралцагчид олон улсад хүлээн зөвшөөрөгдөх улмаар амжилт дээрээ суурилан түүнийг илүү бататгаж, тасралтгүй сайжруулалтыг хийснээр чанарын менежментийн тогтолцоогоо илүү бэхжүүлэх нь чухлыг ШУТИС -ын Ректор доктор, профессор Т.Намнан онцоллоо.
ХХҮДС-ийн ахисан түвшний оюутнуудын “Эрдэм шинжилгээний бага хурал - 2026” амжилттай болж өндөрлөлөө
ХХҮДС-ийн бакалаврын оюутнуудын “Эрдэм шинжилгээний бага хурал - 2026” амжилттай болж өндөрлөлөө
Үндэсний ууган үйлдвэр “Мах Импэкс” ХК, “Милл Хаус” ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Зэргийн бус сургалтанд хамрагдав.
Төгсөгчийн туршлага хуваалцах уулзалт амжилттай зохион байгуулагдлаа