Дэлхийн 150 улс орон “Дэлхийн хүнсний өдөр”-ийг 44 дэх жилдээ, Монгол Улс энэ өдрийг 23 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Тус өдрийг тохиолдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын (FAO) Суурин төлөөлөгчийн газар, Монголын хүнсчдийн нэгдсэн холбоо, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төв хамтран жил бүр зохион байгуулдаг эрдэм шинжилгээний бага хурлыг энэ жил “Хүнсний аюулгүй байдал-Стандарт, чанарын баталгаа” сэдвийн хүрээнд байгууллаа.
Эрдэм шинжилгээний Бага хурлыг энэ жил ес дэх удаагаа зохион байгуулсан бөгөөд хүнсний чанар, аюулгүй байдлын асуудлаар судлаачид, шинжээчид, их дээд сургуулийн эрдэмтэн багш, оюутнууд өргөнөөр оролцов. Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторийн шинжээч Б.Бямбасүрэн “Ерөнхий боловсролын сургуулиудын үдийн хоолонд хийсэн тандалт судалгааны үр дүн” сэдэвт судалгаагаараа дэд байрт, судлаачийн тусгай байрт ШУТИС-ийн ХХҮДС-ийн ХИТ-ийн профессор багш, доктор Я.Алтанцэцэг “Буудайн гурилын стандартын шинэчлэл, онцлог” сэдвийн өгүүллээр, оюутны тусгай байрт МУИС-ийн оюутан М.Хүслэн “Ингэний хоормогоос функциональ ундаа гарган авах судалгаа” сэдвийн бүтээлээрээ тус тус шалгарсан.

“Чингис шар айраг” компаний ажилчдад түр сургалт зохион байгуулав.
Европын холбооны санхүүжилттэй ERASMUS Mobility+ хөтөлбөрийн хүрээнд багшийг чадавхжуулах, багш солилцооны хөтөлбөр амжилттай хэрэгжлээ
Европын холбооны санхүүжилттэй ERASMUS+ Дээд боловсролын чадавхийг бэхжүүлэх “NUTRIHubs4NCDs” төсөл хэрэгжиж эхэллээ
"ДЭЭД БОЛОВСРОЛЫН БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВҮҮДИЙН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” ФОРУМД ХХҮДС-ийн БАГШИЙН ХӨГЖЛИЙН БАГИЙН ХАМТ ОЛОН АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
ШУТИС-ийн төлөөлөгчид ERASMUS+ “MONT-AE” төсөл эхлүүлэх уулзалтад оролцлоо