Өвөр Монголын Их Сургуулийн тэргүүлэх профессор, доктор (Ph.D) Шаравын Өлзийбаярт ШУТИС-ийн "Хүндэт профессор" цол олгох ёслолын ажиллагаа 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр боллоо.
Профессор Ш.Өлзийбаяр нь 2008 оноос хойш ШУТИС-тай хамтран ажиллаж, Монгол урлагийн өвийг хамгаалах, багш, судлаачдыг сургаж дадлагажуулах, олон улсад Монголын соёлыг таниулан сурталчлах үйлсэд бодит хувь нэмэр оруулсан билээ. Түүний удирдлага дор “Монгол үндэстний хувцасны соёл”, “Монгол адууны соёл” зэрэг олон эрдэм шинжилгээний хамтарсан төслүүд амжилттай хэрэгжжээ.
Ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн удирдлагууд болон хамтран ажиллагч байгууллагуудын төлөөлөл оролцож, ШУТИС-ийн "Хүндэт профессор" цол хүртсэн Шаравын Өлзийбаярт баяр хүргэж, түүний хоёр улсын боловсрол, соёл, урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, хамтын ажиллагааны гүүр болж байгаад талархал илэрхийлэв.
ШУТИС-ийн "Хүндэт профессор" Ш.Өлзийбаяр хэлсэн үгэндээ энэхүү нэр хүндтэй цолыг хүлээн авч байгаад талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй байгаагаа онцоллоо.
ХХҮДС-ийн ахисан түвшний оюутнуудын “Эрдэм шинжилгээний бага хурал - 2026” амжилттай болж өндөрлөлөө
ХХҮДС-ийн бакалаврын оюутнуудын “Эрдэм шинжилгээний бага хурал - 2026” амжилттай болж өндөрлөлөө
Үндэсний ууган үйлдвэр “Мах Импэкс” ХК, “Милл Хаус” ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Зэргийн бус сургалтанд хамрагдав.
Төгсөгчийн туршлага хуваалцах уулзалт амжилттай зохион байгуулагдлаа