Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, ШУТИС-ийн “Соёлын сар” аяны хүрээнд ХХҮДС-ийн Дизайны тэнхимийн, График дизайны D-Art клубийн "Монгол бахархал” сэдэвт постер дизайны уралдааныг ШУТИС ЕБАС-ийн төгсөх 12-р ангийн сурагчдын дунд зохион байгууллаа. Уралдаанд нийт 25 бүтээл ирснээс 12в ангийн сурагч Э.Баасанжаргалын “МОНГОЛ” бүтээлээр “Шилдэг дижитал постер” номинаци, Т.Цэрэндорж “Түүхийн товчоон” бүтээлээр “Шилдэг зураглал, өнгө, зохимж, нарийвчлал” номинаци, Б.Ирмүүн “Гудамж Graffiti” бүтээлээр “Монгол бахархлыг орчин үеийн өнцгөөс шинэлгээр харуулсан” номинацид тус тус шалгасан байна.
Энэхүү "Монгол бахархал” постер дизайны уралдаанд оролцсон нийт авьяаслаг сурагчдадаа урлан бүтээхийн өндөр амжилт хүсье.
График дизайны D-Art клуб



Сургалт амжилттай зохион байгууллаа.
“Нэхмэлийн үйлдвэрийн технологи”хөтөлбөрийн магистр оюутнууд Киотогийн Олон улсын зуны сургалтын шилдэг илтгэгчид боллоо.
ХХҮДС-ийн багш, судлаачид Япон улсын сургуулиудад зэргийн бус сургалтанд амжилттай хамрагдлаа
Европын холбооны 101129094-ERASMUS-EDU-2023-CBHE дугаартай “Монгол дахь насан туршийн боловсрол; Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдал (3L4MOHS)” төслийн хаалтын хурал зохион байгуулагдав.
Хүнс, Хөнгөн үйлдвэрлэл, Дизайны сургууль ийн оюутнуудын цалинтай дадлагажих хөтөлбөр эхэллээ.