ХХҮДС-ийн БШСТ-ээс 2025 оны 12-р сарын 13-нд тус сургуулийн хүнсний мэргэжлээр суралцаж буй бакалавр оюутнуудын дунд жил Микробиологи, Биохимийн олимпиад зохион байгуулав. Энэхүү олимпиадыг жил бүр оюутны IB клубээс тэнхимийн профессор, багш нартаа хамтран зохион байгуулдагбөгөөд энэ удаагийн арга хэмжээнд 42 оюутан оролцов. Олимпиадад дараах оюутнууд амжилт гарган оролцов. Үүнд:
Тэргүүн байр - Т.Болорчимэг /Микробиологи хөтөлбөр, 2-р курс/
Дэд байр – П.Удвал /Хүнс үйлдвэрлэлийн технологи, 2-р курс/
Гутгаар байр - Б.Өнөржаргал /Хоол зүй шим судлал, 2-р курс/
Оюутнуудын дунд АХА тэмцээн явуулж Хүнсний чанар, аюулгүй байдлын хөтөлбөрийн 2-р курсын оюутан М.Хаянхярваа тэргүүлсэн.
Олимпиад зохион байгуулж оролцсон тус тэнхимийн эрхлэгч С.Дэлгэрмаа, дэд профессор Д.Соёл, ахлах багш Г.Төрмөнх, оюутны IB клубын гишүүдэд талархал илэрхийлье.


БИОТЕХНОЛОГИ, ШИМ СУДЛАЛЫН ТЭНХИМ
Сургалт амжилттай зохион байгууллаа.
“Нэхмэлийн үйлдвэрийн технологи”хөтөлбөрийн магистр оюутнууд Киотогийн Олон улсын зуны сургалтын шилдэг илтгэгчид боллоо.
ХХҮДС-ийн багш, судлаачид Япон улсын сургуулиудад зэргийн бус сургалтанд амжилттай хамрагдлаа
Европын холбооны 101129094-ERASMUS-EDU-2023-CBHE дугаартай “Монгол дахь насан туршийн боловсрол; Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдал (3L4MOHS)” төслийн хаалтын хурал зохион байгуулагдав.
Хүнс, Хөнгөн үйлдвэрлэл, Дизайны сургууль ийн оюутнуудын цалинтай дадлагажих хөтөлбөр эхэллээ.