“Хүний нөөцийн хөгжил” сургалт, хэлэлцүүлэгт ХХҮДС-ийн төлөөлөл амжилттай оролцлоо
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн хэмжээнд зохион байгуулагдсан “Хүний нөөцийн хөгжил” сургалт, хэлэлцүүлэг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ШУТИС-ийн 8-р байрны 12 давхарын хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус сургалт нь бүрэлдэхүүн сургуулиудын Багшийн хөгжлийн багийн гишүүд болон захирлын туслахуудад хүний нөөцийн удирдлага, хүний нөөцийн хөгжлийн талаар суурь ойлголт олгох, мөн ШУТИС-ийн хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр болон “Байгууллагын соёлын судалгаа–2025”-ын үр дүнг танилцуулах, хэлэлцүүлэх зорилготой зохион байгуулагдсан юм.
Сургалтад бүрэлдэхүүн сургуулиудын Багшийн хөгжлийн багийн гишүүд, захирлын туслахууд болон ШУТИС-ийн захиргаа, удирдлагын газрын ажилтнууд оролцсон бөгөөд ХХҮДС-ийг төлөөлж дараах багш, ажилтнууд амжилттай оролцлоо. Үүнд:
Сургалтын хүрээнд хүний нөөцийн удирдлагын үндсэн ойлголт, хүний нөөцийн чиг үүрэг, хүний нөөцийн хөгжлийн бодлого, байгууллагын соёлын судалгааны үр дүнгийн талаар танилцуулж, оролцогчид багийн дасгал ажил болон кейс хэлэлцүүлэгт оролцон туршлага солилцлолоо.
Энэхүү сургалтад ХХҮДС-ийн төлөөлөл идэвхтэй оролцож, хүний нөөцийн менежмент, байгууллагын соёл, багш ажилтны хөгжлийн бодлоготой холбоотой шинэ мэдлэг, мэдээлэл авч, цаашдын үйл ажиллагаанд хэрэгжүүлэх боломж бүрдлээ.


ХХҮДС-ийн Багшийн хөгжлийн баг
Биотехнологи Бидний амьдралд-2026 Оюутны эрдэм шинжилгээний хурал болно.
ШУТИС-ийн оюутны “ЭРДМИЙН XXV ЧУУЛГАН”-ны шилдэг бүтээлийн уралдаан зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээ, инновацын хурал зохион байгуулагдлаа
“Мэргэжлийн ур чадварын хөгжүүлэлтэнд анхаарах хүчин зүйлс” сэдэвт уулзалт семинар зохион байгуулав.
“Биотехнологи бидний амьдралд–2026” цахим бүтээлийн уралдаан зохион байгууллаа.