Хөнгөн үйлдвэрлэлийн технологи инженерчлэлийн тэнхимийн Хэвлэл, медиа үйлдвэрлэлийн технологи хөтөлбөрийн G.LIB205 Сав баглаа боодлын үйлдвэрлэл, G.LIB310 Сав баглаа боодлын технологи, дизайн хичээлийн хүрээнд ахлах багш Б. Баянжаргалын удирдлаган дор тус хөтөлбөрийн сургалтын мастер, 2,3-р курсын нийт 18 оюутан үйлдвэрүүдтэй танилцлаа.
Энэхүү танилцах аялалын зорилго нь үйлдвэрлэлийн үйл ажиллагааг танилцуулах, технологийн шат дамжлага, чанар, аюулгүй байдал, шинэ техник технологийн хэрэглээг судлахад оршино.
2025 оны 03 дугаар сарын 17,18-ны өдрүүдэд сав баглаа боодлын үйлдвэрийн бүтэц, зохион байгуулалт, цех тасгуудын үйл ажиллагаатай танилцаж, хэв бэлтгэх, хэвлэх, хэвлэсний дараах технологийн дамжлага, хоорондын хамаарал, үйлдвэрийн аюулгүй ажиллагаатай дэлгэрэнгүй танилцав.
“Гофро” ХХК нь 2012 онд байгуулагдсан Олон улсын Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015 стандарт болон Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал OHSAS:18001 стандартыг нэвтрүүлэн ажиллаж, үйл ажиллагаагаа улам сайжруулсаар байна.
“ОБ Пластик” ХХК нь 2005 онд гадаад худалдаа, сав баглаа боодлын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулахаар ОБ Капитал группийн охин компани болж 100% дотоодын хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан бөгөөд сав баглаа боодлын салбартаа анхдагч компани юм.
Зохион байгуулсан энэхүү танилцах ажил нь оюутны үйлдвэрлэлийн талаарх ойлголтыг гүнзгийрүүлж, сургалт-судалгааны ажлыг бодит үйлдвэрлэлтэй уялдуулахад чухал ач холбогдолтой байлаа.




ХҮТИТ-ийн ХМҮТ хөтөлбөрийн 2 ба 3-р курсын оюутнууд сав баглаа боодлын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа
ХХҮДС-ийн ахисан түвшний оюутнуудын “Эрдэм шинжилгээний бага хурал - 2026” амжилттай болж өндөрлөлөө
ХХҮДС-ийн бакалаврын оюутнуудын “Эрдэм шинжилгээний бага хурал - 2026” амжилттай болж өндөрлөлөө
Үндэсний ууган үйлдвэр “Мах Импэкс” ХК, “Милл Хаус” ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Зэргийн бус сургалтанд хамрагдав.