ШУТИС-ийн Хүнс, хөнгөн Үйлдвэрлэл, Дизайны сургууль нь Глобал Траст Нетворкс Монлогиа ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж эхэллээ. Тус газраас япон хэлний түвшин тогтоох шалгалтыг авдаг бөгөөд JLCT (Japanese Language Communication Test) нь Япон улсын Хууль зүйн яамнаас албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн, япон хэлний түвшин тогтоох шалгалт юм.
Хүчин төгөлдөр байдал:
Энэхүү шалгалтын оноог Япон улсад хэлний бэлтгэлд суралцах болон үндсэн ажилтнаар ажиллахад бүрэн хүлээн зөвшөөрдөг.
Шалгалтын бүтэц:
Ерөнхий бүтэц болон агуулгын хувьд JLPT шалгалттай ижилхэн бөгөөд N5-аас N1 хүртэлх түвшнээр шалгалт авдаг.
Сонирхож буй оюутан залуус дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

Сургалт амжилттай зохион байгууллаа.
“Нэхмэлийн үйлдвэрийн технологи”хөтөлбөрийн магистр оюутнууд Киотогийн Олон улсын зуны сургалтын шилдэг илтгэгчид боллоо.
ХХҮДС-ийн багш, судлаачид Япон улсын сургуулиудад зэргийн бус сургалтанд амжилттай хамрагдлаа
Европын холбооны 101129094-ERASMUS-EDU-2023-CBHE дугаартай “Монгол дахь насан туршийн боловсрол; Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдал (3L4MOHS)” төслийн хаалтын хурал зохион байгуулагдав.
Хүнс, Хөнгөн үйлдвэрлэл, Дизайны сургууль ийн оюутнуудын цалинтай дадлагажих хөтөлбөр эхэллээ.