ШУТИС-ийн ХХҮДС-ийн Хүнсний инженерчлэлийн тэнхимийн Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи хөтөлбөрөөр суралцагч оюутнуудад зориулан “Технологи ба ур чадвар” мэргэжлийн семинарыг тус сургуулийн төгсөгч, Монгол улсын мастер тогооч Д.Урантогосыг урьж Уламжлал-инновац Монгол үндэстний хоол агуулгын хүрээнд 2026 оны 04-р сарын 28-нд ШУТИС-ийн Төв байрны 337 танхимд семинарыг зохион байгууллаа.

Семинарт ХҮҮТ хөтөлбөрийн 1-4 курсын 23 оюутан, ШУТИС-ийн харъяа Политехник коллежийн ХҮҮТ мэргэжлийн 6 оюутан, Хүнс үйлдвэрийн технологи мэргэжлийн 5 оюутан, тэнхимийн багш нар оролцов.
Семинарын төгсгөлд ХҮҮТ-ийн төгсөгч, Монгол улсын мастер тогооч Д.Урантогосоос мэргэжлийн оюутнууд Монгол хоолны технологи, хийх аргачлал мөн өөрсдийн зохион байгуулах “Cook show 2026” мэргэжлийн тэмцээнд оролцох технологи аргачлалаас сонирхон асуулт, хариулт байдлаар сонирхолтой явагдаж өндөрлөв.



Хүнс, Хөнгөн үйлдвэрлэл, Дизайны сургууль ийн оюутнуудын цалинтай дадлагажих хөтөлбөр эхэллээ.
АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулав.
Зэргийн бус сургалтын гэрчилгээ олголоо
Инженерийн шилдэг шийдэл бүхий дипломын төслийн уралдаанд амжилттай оролцлоо.
Олон улсын хамтарсан үзэсгэлэнд оролцов.